paparazzi.mn
News paparazzi: Ховд голын усанд гэр бүлийн гурван иргэн биесээ аврах гэж байгаад бүгд амиа алджээ
0
2020/05/22

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн нутаг дэвсгэрт Ховд голын усанд нэг гэр бүлийн 3 иргэн живсэн харамсалтай явдал энэ сарын 20-ны өдөр гарлаа. Иргэд усанд осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн тухай 10:30 цагт иржээ. Дуудлагын дагуу очсон тус газрын  Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 10:55 цагийн орчимд Өлгий сумын харьяат иргэн А /70 настай, эрэгтэй/, Е /33 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/ нарын цогцсыг уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газарт өгсөн байна. Тухайн иргэдийн хувьд нэг нэгнээ аврах гэж оролдож байгаад бүгд амиа алджээ. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.