News paparazzi: СЕХ-нд 13 нам, 4 эвсэл, 137 бие даагч хуулийн хугацаанд баримт бичгээ өгчээ

Moderator
2020/05/22

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 5 дугаар сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авч дууслаа.

УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 13 нам, 4 эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг, 137 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг СЕХ-нд хүлээлгэн өгчээ.

Эдгээр нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу зохион байгуулсныг СЕХ-оос мэдээллээ.