News paparazzi: Шатахууны үнэ дахин 100-250 төгрөгөөр буурна

Moderator
2020/05/22

Шатахууны үнэ одоо зарагдаж байгаа үнээсээ буюу 1450-1500 төгрөгөөс дахин 100-250 төгрөгөөр буурахаар болжээ. Учир нь ковид-19 халдварт өвчний тархалттай холбоотойгоор Дэлхийн зах зээл дээрх үнэ дахин буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Манай улсад өнгөрөгч дөрөвдүгээр сарын 11-нээс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулсан. Тодруулбал, 1, 2 сард АИ-92 тонн нь Дэлхийн зах зээл дээр 600 доллар байсан. Гурван сард тонн тутамдаа 58 доллар буурсан. Дөрвөн сард тонн тутамдаа дахин 209 ам доллароор хямдарсан үнээр манай улсад нийлүүлэгдсэн. Ийнхүү нэг тонн АИ-92 360 ам доллароор орж ирсэн байдаг. Энэ зохицуулалтын дагуу манай улсад гурван сарын дунд шатахууны үнэ үед 50-70 төгрөгөөр буурсан. Мөн дөрвөн сарын 13-наас дахин 300-400 төгрөгийн хооронд үнийн буулгалттай зарагдсан билээ. Одоо 1450-1500 хооронд Улаанбаатар хотын хэмжээнд зарагдаж байна. Он гарснаас хойш нийтдээ 400 орчим төгрөгөөр буураад байгаа юм.

Тэгвэл улс даяар бүх шатахуун импортлон зардаг аж ахуй нэгж байгууллагууд бүтээгдэхүүний үнээ дахин бууруулахаар болжээ.