paparazzi.mn
News paparazzi: Сэтгэцийн эмчийн хяналтад байдаг өвчтөн өндрөөс унаж, амиа алджээ
0
2020/05/22

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Вива сити” хорооллын ... тоот орон сууцны, дөрөвдүгээр давхраас эмэгтэй хүн унаж нас барсан дуудлага цагдаагийн байгууллагад /05-р сарын 20-ны өдөр/ ирсэн байна.

Хан-Уул дүүргийн цагдаагаас хэргийг шалгахад, тус байранд оршин суух 31 настай эмэгтэй цонхоор унасан байжээ. Талийгаач эмэгтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг өвчтөн бөгөөд түүний үхэлд гаднын нөлөө байхгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Энэхүү хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.