paparazzi.mn
News paparazzi: ЭМЯ: Хүүхэд бөөлжиж, суулгавал яаралтай эмнэлэгт хандаарай!!
0
2020/05/22

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.05.21/ ээлжит хурлаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Covid-19" халдвартай холбоотойгоор хүүхдүүдэд хордлого, шокын хам шинж бүхий олон эрхтэн тогтолцооны хүндрэл бүртгэгдэж байгаа талаарх мэдээллийг өглөө.

Тодруулбал, Итали улсад энэ хам шинжийн тохиолдол 2020 оны эхний дөрвөн сард 30 дахин нэмэгдсэн байна. Харин АНУ-ын 14 гаруй мужид 200 гаруй тохиолдол, гурван нас баралт, Франц, Их Британид 230 гаруй тохиолдол, нас баралт хоёр бүртгэгдсэн байна.

Олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж хүүхдүүдэд тохиолдож, гол төлөв хүндэрч, сэхээ, эрчимт эмчилгээнд орж байгаа учраас ДЭМБ-аас уг хам шинжийн тохиолдлын тодорхойлолт, бүртгэлийн маягтыг гаргаж, ДЭМБ гишүүн орон бүрт уг өвчний талаарх анхааруулга хүргэж байгааг мэдээллээ.

Манай улсын ЭМЯ-наас уг хам шинжтэй холбоотойгоор эцэг, эхчүүдэд зориулан зөвлөмж гаргасан байна. 

Хүүхэд гурваас дээш хоног халуурах, биен дээр тууралт гарах, нүд идээт бус байдлаар өвдөх, хүүхэд унтамхай болж, сэрж чадахгүй байх, бөөлжих, суулгах, гэдсээр өвдөх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөлөө.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.