paparazzi.mn
News paparazzi: Оршуулгын газраас эсэн мэнд олдсон 12 настай охиныг, ээжид нь хүлээлгэн өгчээ
0
2020/05/21

Дорнод аймгийн Гурванзагал сумын гуравдугаар багийн “Сүмийн булаг” гэдэг газарт 12 настай охин гэрийнхэнтэйгээ маргалдсаны улмаас тавдугаар сарын 20-ны 11:30 цагт  гэрээсээ гараад сураггүй алга болсон дуудлага иржээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 13:20 цагт хүлээн авсан Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Цэцэгсүрэнгээр ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Эрэн хайх багийнхан тухайн өдрийн оройн 20:50 цагт 12 настай, эмэгтэй С-г сумын төвөөс хойд зүгт 5 км зайд орших оршуулгын газраас эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгсөн  байна.. Энэ тухай мэдээллийг сумын Байгаль орчны байцаагч С.Наран-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.