УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь ажлын тайландаа шатахууны үнийг буулгасан хэмээн бичжээ.
Тэрбээр тайландаа "Иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлдөг шатахууны үнийг бууруулахаар Засгийн газарт үүрэг өгч ажилласны үр дүнд шатахуун одоогийн байдлаар 350 төгрөгөөр буурсан байна. Цаашид тус байнгын хорооноос чиглэл болгосны дагуу холбогдох байгууллагууд газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл дээр нь ажиллаж байна" хэмээн бичжээ.
Түүний тайлан олон нийтийн шүүмжлэлд өртөж, дургүйцлийг нь хүргээд байна. Учир нь шатахууны үнийг М.Оюунчимэг гишүүн буулгаагүй юм. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээлд дээр нефтийн үнэ түүхэнд байгаагүйгээрээ унаж, түүнийг дагасан шатахууны үнийн уналт бий болсон.
Шатахууны үнэ буурсан шалтгаан ердөө энэ. Харин ч дэлхийн зах зээл дээр үнэгүй болсон нефть манайд өндөр үнээр борлуулагдаж байгааг салбарынхан хэлж, шүүмжилсээр байгаа билээ.
Ийм байхад иргэдийн амьжиргаатай шууд холбогддог шатахууны үнийг өөрөө буулгасан мэтээр тайбарлаж явах нь зүйд нийцэхгүй байна гэж олон нийт ярьж байна.
САЙХАН МЭДЭЭ : Аймгуудад халдварын голомт бүрэн хумигдаж дууссан гэж ойлгож болно
Шуурхай : Өнөөдөр таван тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1517 боллоо
News Paparazzi : Оддын үсчин Одонгоо онлайн сургалт явуулна
ШУУРХАЙ : ЗАВХАН АЙМАГ ИРГЭДЭЭ 1 САРЫН 19, 20-НЫ ӨДРҮҮДЭД ТАТАН АВНА
News Paparazzi : Ирэх даваа гарагаас үсчин, ТҮЦ, барааны захууд нээгдэх үү
БАРИМТ : УБТЗ-ын шугамаар ОХУ-ын 28 иргэн манай улсад ирсэн нь үнэн гэх баримтыг дэлгэлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ : "Саруул хотхон"-д сэжигтэй тохиолдол илэрч, нэг орцыг битүүмжилжээ