paparazzi.mn
News paparazzi: Франц улс сургуулиудаа буцаагаад хааж эхэлжээ
0
2020/05/20

Францын хойд хэсэгт орших Рубе хотод танхимын сургалтаа эхлүүлсэн найман сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар тус улсын орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна. Францад сургуулийн танхимын сургалтыг сэргээснээс хойш долоо хоногийн хугацаанд шинээр коронавирусний халдварын 70 тохиолдол бүртгэгджээ.

Коронавирусний халдварын тархалт бага гарсан Францын зарим хэсгүүдэд бага ангийн сурагчдын хичээлийг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн бол “ногоон бүсийн” 150,000 дунд сургуулийн сурагчид хичээлдээ өнгөрсөн даваа гарагт орсон байна.

РАН Францын Боловсролын сайд Жан-Мишээль Бланкер хэвлэлд мэдээлэл өгөхдөө халдварын тохиолдол бүртгэгдсэн сургуулиудыг нэн даруй хаасан, энэ хугацаанд нийт сурагчдын 30 хувь нь хичээлдээ эргэн орсон байсан гэж дурджээ. Гэхдээ бүртгэгдсэн 70 тохиолдлын хэд нь багш, хэд нь сурагч болох талаар тодорхой мэдээлээгүй ажээ.

Эх сурвалж: БСШУСЯ

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.