paparazzi.mn
News paparazzi: Манай улсад ХДХВ/ДОХ-ын 4 тохиолдол илэрч нийт тохиолдлын тоо 292 болжээ
0
2020/05/20

Улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сарын байдлаар 29.4 мянган эх амаржиж, 25.1 мянган хүүхэд төрсөн нь нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 22 (0.1%)-аар, төрсөн хүүхэд 40 (0.2%)-өөр нэмэгдсэн байна.

Эхийн эндэгдэл 2020 оны эхний 4 сард 13 болж, өмнөх оны мөн үеэс 8 (2.6 дахин)-аар нэмэгджээ. Эхийн эндэгдлийн харьцаа (100 000 амьд төрөлтөд ногдох) 52 болж, өмнөх оны мөн үеэс 2.6 дахин нэмэгджээ.

Улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сарын байдлаар нийт нас баралтын 7.0 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 82.5 хувийг нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 60.9 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2020 оны эхний 4 сард 15 болж, өмнөх оны мөн үеэс 1-ээр, нялхсын эндэгдлийн түвшин 12 болж, 2-оор, нярайн эндэгдлийн түвшин 7 болж, 1-ээр тус тус  буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 4 сард 12.0 мянга  болж, өмнөх оны мөн үеэс 15.0%-аар буурахад, салхин цэцгээр өвчлөгчид 60.6%-аар, цусан суулгаар өвчлөгчид 57.7%-р, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 67.2%-р буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 2.4 дахин, тэмбүүгээр өвчлөгчид 38.8%-аар, гонококкт халдвараар өвчлөгчид 14.2 %-өөр нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд, 2020 оны 4 дүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1613 болж, өмнөх сараас 2.6%-аар, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 441 болж, 12.3%-р  буурч, харин цусаар дамжих халдварын тохиолдол 42 болж, 20.0%-р, гэдэсний халдварт өвчин 141 болж, 46.9%-аар тус тус нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод 2020 оны 4 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 4 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 292 болсон байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.