paparazzi.mn
News paparazzi: “Авиган” эмийг "COVID-19"-ийн эсрэг хэрэглэх албан ёсны зөвшөөрөл олгох нь тодорхойгүй байна
0
2020/05/20

Япон Улсын Засгийн газар тавдугаар сард багтаан шинэ төрлийн коронавирусний эмчилгээнд “Авиган” эмийг албан ёсоор хэрэглэх зөвшөөрлийг олгохоор ажиллаж байгаа ч аюулгүй хэрэглээний хангалттай баримт нотолгоо хараахан бүрдээгүй байгаа тухай "Кёодо" агентлагаас мэдээлэв.

“Авиган” эм нь Японы “Фүжи фильм” компанийн судалгааны хүрээлэнгээс гарган авсан шинэ төрлийн томуу, томуу төст өвчний үеийн эмчилгээнд хэрэглэгддэг эм юм байна. Энэ эм коронавирусийг эмчлэх үед “тератоген чанар” буюу төрөлтийн хөгжлийн гажиг үүсгэх магадлалтай байна гэж Японы мэргэжлийн эмч нарын зөвлөлөөс үзэж, аюулгүй хэрэглээг хангалттай нотлох баримт бүрдээгүй байгаа тул энэ сардаа багтаан зөвшөөрөл олгох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.  

Эх сурвалж: Япон дахь Монгол Улсын ЭСЯ

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.