paparazzi.mn
News paparazzi: Covid-19 халдварын вакциныг хүн дээр амжилттай туршсанаа зарлалаа
0
2020/05/20

Коронавирусийн эсрэг вакцины эмнэл зүйн анхан шатны туршилт амжилттай дууссан тухай АНУ-ын  биотехнологийн Moderna компани мэдээлэв. Сайн дурынхан дээр эмийг турших ажиллагаа дөрөвдүгээр сард эхэлсэн юм.

Компанийн мэдээнд өгүүлснээр, mRNA-1273 вакциныг тариулсан хүмүүсийн эсрэг төрөгчийн хэмжээ эмийн тунгаас үл хамааран COVID-19 халдвараар өвчлөгсдийн цусанд байгаа үзүүлэлттэй ижил түвшинд хүртэл нэмэгдсэн байна. Эхний шатанд вакцин нь ямар нэгэн хүндрэл дагуулалгүй аюулгүй гэдгийг харуулжээ. Компанийн төлөвлөснөөр туршилтыг долоодугаар сард бүрэн дуусгах аж.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудын зуу гаруй эмийн компани вакцин гаргахаар ажиллаж байна. Эдгээрээс найман жишиг төрөл нь клиникийн туршилтын шатанд байгаа.  ДЭМБ-ын  мэргэжилтнүүдийн хэлж буйгаар 2020 онд вакцин бүтээгдээд харин 2021 оноос бөөнөөр үйлдвэрлэгдэж эхлэх юм.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.