paparazzi.mn
Шуурхай: Эмгэнэл: Доржжадамбын Эрдэмбилэг /1961-2020/
7
2020/05/19

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэлхийн оюуны өмчийг эзэмшигч, монгол зураач Доржжадамбын Эрдэмбилэг хүмүүний хорвоогоос ангижран, тэнгэрийн орноо Их эзэн Чингис хааныхаа дэргэд, ирэх цагийн "Их Майдар" бурханыхаа урланд залран туурвихаар хүний хорвоог гэрэлтүүлэн гэгээрүүлэх ур ухааны мэлмийг нээхээр чинад одов. 

Д.Эрдэмбилэг Монгол Улсынхаа нэрийг Эзэн хааныхаа догшин дүрийг, бурхадынхаа амар амарлангуйг Цонжин болдогийн "Чингис хааны морьт цогцолбор", Майдар хотын "Их майдар" цогцолбор, Хэнтийн андын тангараг өргөх "Андлалын өргөө", Дэлүүн болдогийн "Газрын тахилгын сүм"-ээр тамгалан үлдээжээ. 

Та бидэндээ "Морин хуур" уран барилгын цогцолбор, мянга нэг зуун жаран хоёр алд өндөрт үүлэн чинад орших монгол хаадын "Тэнгэрийн тахилгын сүм" тэнгэрээс харагдах Монголын их говь хангайг дамнасан "Ногоон морь" төслөө, улс гүрнүүдийн зочид гийчид, эрхэмсэг Монголчуудын найрлан наадамлах "Эмээл дээрх наадам" Хүй долоон худагийн цэнгэлдэх хүрээлэн төслөө зураглан үлдээснийг үнэлж баршгүй. 

Тэрбээр Монголынхоо дүрслэх урлагийн урландаа эрдэм өвөрлөж, сонгодог урлагийн төв Москва хотноо дэлхийн уран бүтээлчдийн энд хүрч, "Ногоон морь" арт коллежид эрдмээ түгээж, "Боролдойн урлан"-д найруулгын эрдэмд мэргэшиж, "Хаус дизайн" урландаа сэтгэл оюунаа шингээн туурвиж явсан билээ. 

Хүн төрөлхтний оюун санаа, ур чадварын ноён оргил, эш сэтгэгчдийн бахархлын дээд, сорт тэргүүнээ өндөрт өргөсөн авьяастан хөрст дэлхийгээс дүүлэн одсон ч цаглашгүйн цаг хугацаанд мөнхрөх эгэл зураач Доржжадамбын Эрдэмбилэг Та бидний сэтгэлд гэрэлтэн нүднээ харагдах, үл мартагдах уран бүтээлээ үлдээлээ. Бүтээл тань дэлхийн монголчуудын өв болж үлдэв. 

Эрдэм дор мөргөмү

Билэгт хүмүүнийг төрүүлсэн эх эцэг дор мөргөмү 

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ, Д.ОЮУНХОРОЛ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ё.БААТАРБИЛЭГ, Л.БОЛД, Ц.НЯМДОРЖ, Д.САРАНГЭРЭЛ, Б.ЭНХ-АМГАЛАН, Р.ДАГВА, С.АМАРСАЙХАН 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
7
  • Усан нүдэт 2020 оны 05 сарын 19 [103.212.118.223]

    Зүгээр л явж байсан сан, яагаад яаж явчихав аа?

  • Old worker 2020 оны 05 сарын 20 [150.129.140.63]

    Гүн эмгэнэл илэрхийлье. Маш авьяастай уран бүтээлч. Ховорхон сайхан сэтгэлтэй хөгжилтэй хүн байсан. Үнэхээр их харамсаж байна.

  • Бүтээлийг нь шүтэгч 2020 оны 05 сарын 20 [66.181.161.109]

    Харамсалтай юм бэ. Ум маани бадми хум

  • Purevjav 2020 оны 05 сарын 20 [124.158.109.62]

    Монголын гавьяат эмч нарын хүү Гавьяат уран бүтээлчийн бүтээл дэлхийд мөнхрөн үлдэнэ.

  • tuya 2020 оны 05 сарын 20 [103.10.22.122]

    yanaa unen yum uu? yamar haramsmaar yum be. um maani bad mi hum

  • Г.Гучин-Ес 2020 оны 05 сарын 20 [103.10.22.122]

    Зүрх ёг хийж сэтгэл дотор эзгүйрнэ. Харамсавч багадмаар ...

  • Зочин 2020 оны 05 сарын 22 [202.126.88.163]

    Хайран сайхан хүн, бүтээл юугийн мэдэх юмаа, амар амгалан нойрс доо, ум ма ни бад ми хум

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.