paparazzi.mn
News paparazzi: Ч.Хүрэлбаатар: ОУВС-аас $100 саяын санхүүжилт авах хэлэлцээрийг амжилттай хийж дуусгалаа
0
2020/05/19

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2020.05.19/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давах зорилгоор $100 саяын санхүүжилт авах болон бусад улс оронтой хамтран ажиллах талаар ОУВС-тай яриа хэлэлцээрийг амжилттай хийж дуусгалаа, ОУВС-гийн захирлуудын зөвлөл VI сарын эхээр эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг ОУВС мэдэгдлээ" хэмээн мэдээлжээ. 

Энэ сарын 11-13-нд ОУВС-тай 100 сая ам.долларын санхүүгийн тусламж хүсэх талаар манай албаны хүмүүс хэлэлцсэн бол  өнгөрсөн гурван жилийн хугацаанд ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан хугацаа 23-нд дуусч байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд Монгол Улс энэ удаагийн цар тахлын эсрэг яаралтай хариу арга хэмжээ авах нөөц боломжтой болсон хэмээн ОУВС үзэж байна. Цаашид тус сангийн хөтөлбөрт дахин орохоор мөн хэлэлцэж байгааг Сангийн сайд өмнө нь мэдээлсэн. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.