paparazzi.mn
News paparazzi: Бельгийн эмч сувилагч нар ерөнхий сайддаа “НУРУУГАА ХАРУУЛЖ” эсэргүүцлээ илэрхийлжээ
0
2020/05/19

Бельгийн эмч сувилагч нар ерөнхий сайд Софи Вильмес-ийг нийслэлийн төв эмнэлэгт зочлоход нь нуруугаа харуулж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Брюссель хотын төв эмнэлгийн эмч сувилагч нар Ерөнхий сайдын цуваа эмнэлгийн гадна ирэхэд урт дараалал үүсгэн угтахдаа, бүгд эргэж харж, нуруугаа харуулжээ. Брюссель Таймсын мэдээлснээр тус улсын эрүүл мэндийн салбарынхан цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа засгийн газрынхаа үйл ажиллагааг хангалтгүй байна гэж үзэж, цалин хөлс, ажиллах хүчний хомстол зэрэг ажиллах орчин нөхцөлөө сайжруулахыг шаардаж байгаа юм байна. Бельги нь 11,5 сая хүн амтай улс.

Одоогоор тус улсад "Ковид-19" цар тахлын 55 мянга гаруй халдварт тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна.


 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.