paparazzi.mn
News paparazzi : Путин хүүхдүүдэд сар бүр 5000 рублийн тэтгэмж олгох зарлиг гаргалаа
0
2020/04/08

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүүхэдтэй гэр бүлүүдэд нийгмийн дэмжлэг үзүүлэх нэмэлт арга хэмжээний тухай зарлигт гарын үсэг зурсан талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. 

Кремлийн цахим хуудаст Путин 2020 оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэл сар бүр 5000 рублийн тэтгэмжийг /182 мянган төгрөг, нийт 15 мянган рубль буюу 546 мянган төгрөг/ ОХУ-ын нутаг дэвсгэрт амьдарч байгаа, төрийн дэмжлэг авах эрхтэй гурав хүртэлх насны хүүхэд бүрт олгох тухай бичсэн байна.

Зарлигт 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаар гурав хүртэлх насны, ОХУ-ын иргэншилтэй хүүхэд бүр сар бүрийн тэтгэмжийг хүртэх эрхтэй хэмээн заажээ.

Иргэд хүүхдийн тэтгэмж авах хүсэлтээ 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл гаргах боломжтой юм байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.