paparazzi.mn
Өнөөдөр "Их бууны сум" хочит Жэки Чаны төрсөн өдөр...
0
2020/04/07

Холливудын тулаантай киноны од, алдарт жүжигчин Жэки Чаны  66 насны ой өнөөдөр тохиож байна. Нэрт жүжигчин, найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, дуучин тэрбээр авьяас чадвар шаардсан акробатын үзүүлбэр болон хошин өнгө аясаараа үзэгчдийг өөртөө татаж чадсан нэгэн билээ. Жэки Чан 1960 оноос эхлэн өдгөөг хүртэл 150-аад кинонд дүрээ мөнхөлжээ.

Түүнийг шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрт хэдэн саяар тоологдоно гэдэгтэй хэн ч маргахгүй. Алдарт жүжигчин тэрээр Хятадын иргэний дайны гал дүрэлзсэн 1954 оны дөрөвдүгээр сарын 7-нд Чарлес болон Ли Ли Чан нарын хүү болон мэндэлжээ.

Нэрт кино жүжигчин Жэки Чаны эхээс мэндлэхэд өгсөн нэр нь Чан Конг-Санг ажээ. Тэрээр Чан овогтой. Гэвч багадаа үргэлж энд тэнд үсэрч дэгдэн явдаг байсан тул түүнийг Pao-Pao буюу "Их бууны сум" хэмээн хочилдог байв. Жэки Чаны хүүхэд ахуйд гэр бүл нь тарчиг амьдралтай байсан гэж зарим эх сурвалжид мэдээлсэн байдаг.


ЖЭКИ ЧАНЫ ХУВИЙН АМЬДРАЛААС...

2003 онд Жэки Чаны эцэг, эх Хонгконг аралд дүрвэн ирэхээс өмнө чухам хэн байсан талаарх нэгэн баримт байдаг. Энэ баримтад өгүүлснээр Жэки Чаны эцэг, эх угаас ядуу хүмүүс байгаагүй гэнэ. Эцэг Чарльз Чан Дэлхийн II дайны өмнө Хятадын Гоминданы засгийн газрын тагнуул, эх Ли Ли Чан Шанхайд жүжигчин байжээ. Гэвч 1949 онд Мао тэргүүтэй коммунистууд иргэний дайнд ялалт байгуулж, Хятадын засгийн эрхэнд гарахад тэд Английн эзэмшил нутаг Хонгконг руу дүрвэсэн гэдэг.

Харин Жэки Чан өнөөгийн нэр алдар, амжилтад хүрэхэд түүний язгууртан угсаатай эсэх нь огтоос чухал биш байсан юм. Хонгконгийн ядуу гэр бүлд өсөж торнисон хүү өөрийн хүч хөдөлмөрөөр л алдарт Холливууд хүртэл хөл тавьж чадсан билээ. Одоо түүнд дэлхий даяар дуурсах нэр алдар, эд баялаг бүгд бий.

1960 онд  түүний гэр бүлийнхэн Австрали руу цагаачилж, АНУ-ын Элчин сайдын яаманд тогоочоор ажилласан ба Жэки Чан "China Drama Academy"-д элсэн орж тулааны их мастер Ю Жим Юүний шавь болсноор амжилтын эхлэлээ тавьсан гэдэг. Тэрбээр таван настайдаа кино урлагт хөл тавьснаас хойш  нийт 150-аад кинонд дүрээ мөнхөлжээ. Энэ цагаас хойш тэрээр уйгагүй хөдөлмөрлөж хүн төрөлхтний хайртай жүжигчин, найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, бизнес эрхлэгч, дуучин болж чадсан байна.

Жэки Чан 1982 онд Тайванийн жүжигчин Лин Фэнг-Жиаотай гэрлэв.  Жэки Чан буддын шашинтай бөгөөд кантон, мандарин, англи хэлтэй. 16 нас хүртлээ боксоор хичээллэж, 2009 онд Камбожийн их сургуульд хүндэт докторын цол хамгаалсан байна.


КИНО ДЭЛГЭЦЭД МӨНХӨРСӨН ЖЭКИ

Түүний анхны амжилт гаргасан кино нь 1978 оны "Snake In the Eagle’s Shadow" бөгөөд "Seasonal Film"-н бүтээл юм. Энэхүү киноны хошин шог түлхүү оруулснаар үзэгчдэд шинэ зүйлийг мэдрүүлсэн. Мөн Согтуу Мастер кино ч амжилттай болсон. 1980 онд түүний анхны "Hollywood"-н бүтээл "Battle Creek Brawl" гарчээ. Үүний дараа Хонгконгод эргэн ирж "The young master", "Dragon Lord" кинонуудад тоглосон.

Мөн 1983 онд тоглосон "Project A" кино нь "Best Action Design Award" шагналыг хүртжээ.1985 онд түүний тоглосон "Policy Story" кино нь гайхалтай үзүүлбэрээрээ АНУ-н үзэгчдийг ихээр татсан бөгөөд 1986 оны "Hong Kong Film Awards"-н Шилдэг кино шагналыг хүртсэн. Үүний дараа тэрээр "Police Story 2", "Police story 3" мөн "Drunken Master 2" зэрэг кинонуудад тоглосон. "Police Story 3: Super Cop" нь 16,270,600 ам/долларын ашиг олж байжээ.

"Who am I", "Shanghai Knights, Rush Hour 2", "The Tuxedo", "The Medallion", "The Spy Next Door", "The Karate Kid" гэх мэт маш олон кинонд өөрийн дүрээ мөнхөлсөн.


JACKIE CHAN SU-SHI

Кино бүтээх ба түгээх компанийг оруулахгүйгээр Жэки Чан нь бас Хятадын ЖС Групп, Жэкие болон Виллиегийн кино үйлдвэрлэл ба Жэкие болон ЖЖ кино үйлдвэрлэлийг тус тус эзэмшдэг эсвэл хамтран эзэмшдэг. Түүний хамгийн анхны "Чан болон Яаолай" хэмээх кино театр 2010 оны 2 сард нээгдсэн бөгөөд 17 дэлгэц болон 3500 суудалтай Хятадын хамгийн том кино театр хэмээгддэг.

2004 онд Жэки Чан нь өөрийн хувцасны брэндийг гаргасан нь Хятадын лууны логотой ба Жэки хэмээх англи үгээрээ хэрэглэгчдийн танил болсон. Жэки Чан нь мөн бусад хэдэн брэнд бизнестэй. Түүний сүши рестораны сүлжээ болон Жэкигийн Гал Тогоо нь Хонконг олон салбартай ба Солонгост 7, Хавайд 1 тус тус салбартай. Жэки Чаны кафе нь Бээжин, Сингапур, Куала Лумпур болон Филиппинд салбартай. Бусад бизнесүүд нь гэвэл Жэки Чаны фитнесс клуб, шоколад, жигнэмгийн брэнд багтана.

Жэки Чан нь филантропич бөгөөд НҮБ-ийн Хүүхдийн сангийн сайн үйлийн Элчин сайд юм. 2006 оны 6 дугаар сард тэрбээр үхэсний дараа өөрийн хөрөнгийн хагасыг нь хандивлахаа зарласан. 2008 оны 3 сарын 10-нд Чан нь Австралийн Элчин сайд болон Кэвин Руддийн хийсэн Жэки Чаны Шинжлэх ухааны төвийн нээлтэд зочноор уригдсан. Жэки Чан нь бас "Хятадын баруудыг авраач" хэмээх төслийн дэмжигч юм. Жэки Чанд 2000 жилийн настай гэх мэт олон түүхийн эдлэл байдаг. Чан нь Сингапурын "Жинрикша" станцийн эзэн нь юм.



2008 оны Сичуан газар хөдлөлтийн нэрвэгдэгсдэд Жэки Чан нь 10 сая юан хандивлажээ. Дээр нь тэрээр Хятадын газар хөдлөлтийн тухай баримтат кино хийхээр төлөвлөж байгаа. 2011 оны Тохоку газар хөдлөлт болон цунамигийн дараа Жэки Чан тусгай 3 цагийн хандивын концерт зохион байгуулах үеэрээ  “Чи ганцаараа биш, бид чиний хажууд байна” гэж нэрвэгсдэд хандан хэлж байв. Тус концертын үеэр нийт 3.3 сая доллар цуглуулсан байдаг.


ЖЭКИ ЧАН ГЭГЧ САЙН ҮЙЛИЙН ЭЛЧИН САЙД

Жэки Чан кино хийх явцдаа олон улсын нэр хүнд бүхий 28 шагналын эзэн болсон бөгөөд одоо тэрээр дэлхийн энхийн байгууллагуудад өөрийн хөрөнгөөс тогтмол хандив өгдөг нэгэн.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Сайн үйлийн элчин сайд ба энэрлийн үйл явдлын төлөө маш их ажилладаг. 2006 оны зургаадугаар сард тэрбээр үхсэний дараа өөрийн хөрөнгийн хагасыг нь хандивлахаа зарласан. 2008 оны Сичуань мужийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд Жэки Чан нь 10 сая юань хандивлаж, Хятадын газар хөдлөлтийн тухай баримтат кино хийсэн юм.

Жэки Чан "Жэки Чан" хандивын сан болон "Луугийн зүрх" гэсэн  хоёр сантай. 1988 онд байгуулагдсан "Жэки Чан" хандивын сан нь Хонгконгийн залуучуудад тэтгэлэг болон тусламж үзүүлдэг. Сан нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр ирсэн ба эрүүл мэндийн тусламж, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст үзүүлэх тусламж ба Хонгконгийн хүмүүс болон байгууллагуудад ашигтай төслүүдийг санхүүжүүлдэг болжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.