paparazzi.mn
ГЕГ: Хилээр 1.3 кг алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
1
2020/04/06

Замын-Үүд дэх гаалийн өнөөдөр (04.06) Монгол Улсын иргэн П нөмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Түүний  үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр энэ сарын 02-нд Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай нийт 560 кг адууны өлөн гэдэс нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Nana 2020 оны 04 сарын 06 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.