paparazzi.mn
News paparazzi : НӨАТ-ЫН БАРИМТАА ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8-НААС ӨМНӨ БҮРТГҮҮЛЖ, БУЦААН ОЛГОЛТОО АВНА
0
2020/04/06

НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ. Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар болсон. 

2020 оны эхний улирлын буцаан олголтын урамшууллаа авахын тулд иргэн та 2020 оны нэгдүгээр улирлын худалдан авалтын төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн авах боломжтой. 

Харин албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд: 

Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;

Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;

Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;

Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд /https://ebarimt.mn/ бүртгүүлсэн байна.

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй. 

Уншигч та НӨАТ-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288, 75777507 утсаар холбогдож авах боломжтой. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.