paparazzi.mn
News paparazzi : АНУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй монгол иргэдийг Сөүл дэх МИАТ-ийн газарт хандахыг анхааруулав
0
2020/04/04

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг зохион байгуулахаар болсон. Тэгвэл уг нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэд Сөүл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газарт хандаж, билетээ захиалах боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар 45 улсад суугаа 6154 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ Элчин сайдын яамдууддаа гаргаад байгаа аж. 

Энэ сарын 8-нд үйлдэгдэх нислэгтэй холбогдуулан АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас иргэддээ хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ, 

 "Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг зохион байгуулах болсон байна.

Энэ нислэгээр зорчих  иргэдийн бүртгэлийг Сөүл дэх МИАТ-ын компанийн төлөөлөгчийн газарт утсаар болон цахим хэлбэрээр хийх ажээ.

Бүртгэлд жирэмсэн, өндөр настан /60-аас дээш нас/, бага насны хүүхэд, хүнд өвчтэй, хагалгаа хийлгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргүүн ээлжинд анхаарах юм байна.

Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу дээрх нислэгээр ирэх бүх зорчигч Covid-19 халдварын шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай аж.

Иймд АНУ-аас Сөүл дамжин Улаанбаатар зорчих хүсэлтэй манай иргэд Сөүл дэх МИАТ-ын компанийн төлөөлөгчийн газарт энэхүү холбоосоор  яаралтай хандаж билетээ захиалах арга хэмжээ авна уу" гэжээ. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.