paparazzi.mn
Өмнөд Солонгос коронавирусийн халдвартай иргэдийнхээ 50 хувийг эмчилжээ
1
2020/03/30

Өмнөд Солонгос улсын засгийн газар тус улсад илэрсэн коронавирусийн халдвартай иргэдийнхээ 50 хувийг эмчилж чадсан гэдгээ зарлалаа.

Нийтдээ 9538 тохиолдол бүртгэгдсэнээс одоогийн байдлаар 5033 хүн эдгэж эмнэлгээс гарсан байгаа аж.

50 хувь нь эдгэх бол манай улсын хувьд жижиг боловч тэмдэглэвэл зохих амжилт юм. Гэхдээ бидний ажил дуусах болоогүй байна” гэж Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яамны хэлтсийн захирал Юүн Тэ Хо хэлсэн юм.

Нийгэмд халдвараас сэргийлэх арга замыг сайнсурталчилж, оношилгоо, судалгааг өргөн хүрээнд хэрэгжүүлсэн нь 50 хувийн босгыг давахад нөлөөлсөн байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Xx 2020 оны 03 сарын 30 [213.162.72.195]

    сонирхолтой

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.