БНСУ-д коронавирусийн халдвартай байсан 96 настай эмэгтэй бүрэн эдгэрчээ

Moderator
2020/03/27

Өмнөд Солонгосын иргэн 96 настай эмэгтэй COVID-19 өвчний дараа бүрэн эдгэрсэн тус улсын хамгийн өндөр настай өвчтөн болсон байна.

Чёндо аймгийн оршин суугч эмэгтэй өчигдөр буюу Лхагва гарагт эмнэлгээс гарч, гэртээ харьсан байна. Тус аймаг нь Өмнөд Солонгосын коронавирусийн тархалтын гол төв Дэгү хоттой ойрхон оршдог. Гуравдугаар сарын 13-ны өдөр халдвар авсан нь тогтоогдсон эмэгтэй Дэгү хотын Похан эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж, эмчлүүлж байжээ.

Похан эмнэлэгт одоо 103 настай бас нэг өвчтөн эмчлүүлж, бие нь сайжирч байгаа гэнэ.

БНСУ-ын хувьд одоогийн байдлаар коронавирусийн халдвартай 9241 иргэн байгаа ба 131 хүн нас барсантохиолдол бүртгэгдсэн байгаа юм.