paparazzi.mn
Коронавирусийн халдвар авсан сувилагч вирусээ бусдад халдаахгүйн тулд амиа хорложээ
0
2020/03/27

34 настай Даниела Треззи гэх эмэгтэй Италийн халдварын голомт бүс нутгийн нэг Ломбарди мужийн эмнэлэгт коронавирусын эсрэг амь нас, эрүүл мэндээ дэнчин тавин тулалдаж байсан зоригтой эмнэлгийн ажилчдын нэг байв. Гуравдугаар сарын 24-нд Италийн Үндэсний Сувилахуйн холбоо Треззигийн үхлийг олон нийтэд зарлан, гүнээ эмгэнэл илэрхийлэв. Тус байгууллагын мэдээлж байгаагаар тэрээр үхлийн аюулт вирусыг бусдад халдаахаас айн, сэтгэцийн гүн хямралд орсоноор амиа егүүтгэсэн байж болзошгүй гэжээ. Треззид өвчний шинж тэмдэг илэрч, шинжилгээний хариу эерэг гарсаны дараа түүнийг эмнэлгийн ажилчдаас тусгаарласан байна. Түүнийг оношлох үед тэрээр Монза хотын Сан Жерардо эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байжээ. Италид гуравдугаар сарын 25-ны коронавирусын улмаас 683 хүн амиа алджээ. Гэсэн хэдий ч халдвар авагсдын тоо ердөө найман хувиар нэмэгдсэн нь хоёрдугаар сарын 21-нд анх Италид COVID-19 вирус илэрснээс хойших хамгийн бага үзүүлэлт аж. Цаашдаа ч халдвар авагсдын тоо аажмаар буурна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.