БНХАУ COVID 19 ВИРУСЫН ТАРХАЛТЫГ БҮТЭН САР НУУГААГҮЙ БОЛ ТАРХАЛТ 95 ХУВИАР БАГА БАЙХ БАЙЛАА

Moderator
2020/03/26

Дэлхий дахинаа аюулын харанга дэлдээд буй COVID 19 вирус анхлан БНХАУ-ын Ухан хотод дэгдсэн. Тус аюулт өвчин дэгдсэнийг тус улсын зүгээс өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-нд дэлхий дахинаа анх мэдэгдсэн. Харин БНХАУ COVID 19 вирусын дархалтыг Дэлхий дахинаас бүтэн сарын турш нууж чадсан байна.

ХЯТАДУУД ХАЛДВАР ГАРСНЫГ САРЫН  ТУРШ НУУЖЭЭ

Арванхоёрдугаар сарын 10: Анхны тохиолдол буюу Ухань хотын Хуанан захын далайн бүтээгдэхүүний худалдаачин Вэй Гуйсиан вирусээр өвчилжээ.

Арванхоёрдугаар сарын 16: Өвчтөн Уханийн төв эмнэлэгт уушгины халдвар авсан гэж оношлогдсон ч улмаар ханиадны эсрэг эмд тэсвэртэй болж. Эмнэлгийн ажилтнууд уг өвчин зэрлэг ан амьтнаас үүсэлтэй болохыг нь тогтоожээ.

Арванхоёрдугаар сарын 27: Ухань хотын эрүүл мэндийн ажилтнууд тухайн өвчтөн шинэ коронавирусээр халдварласныг мэдэгдэв. Мэдээж үүнийгээ гадагш нь задруулаагүй.

Арванхоёрдугаар сарын 30: Ухань хотын төв эмнэлгийн захирал Ай Фэн шинэ вирусийн талаар “WeChat” сайтад мэдээлэл нийтэлжээ. Үүний дараа түүнийг энэ талаар мэдээлэл тараахгүй байхыг БНХАУ-ын төрийн дээд байгууллагаас мэдэгджээ. Мөн Уханий эмч Ли Вэнлян “WeChat”-д SARS-тай төстэй шинэ вирусийн талаарх мэдээллийг дэлгэсэн юм. Улмаар удалгүй түүнийг байцаахаар дуудсан. Уханийн эрүүл мэндийн комиссоос энэ талаар “тодорхойгүй шалтгаанаар уушгины хатгалгаа болсон” гэж мэдээлэхийг эмнэлгийн ажилтнуудад тушаажээ.

Арванхоёрдугаар сарын 31: Уханийн эрүүл мэндийн ажилтнууд халдварын 27 шинэ тохиолдлыг баталж, үүнийг вирусийн тархалттай холбоотой гэж үзэв. Ийнхүү БНХАУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад халдварын талаар мэдэгдсэн байна. Халдвар анх илэрснээс 21 хоногийн дараа гэсэн үг.

Нэгдүгээр сарын 1: Ухань хотын Олон нийтийн аюулгүй байдлын товчоо “WeChat” дээр өвчний талаар мэдээлэл нийтэлсэн найман эмчээс тодруулга авахаар ​​иржээ. Хубэй мужийн Эрүүл мэндийн комиссын ажилтан уг вирусийг SARS-тэй төстэй болохыг тогтоож, лабораторид байгаа дээжийг устгахыг тушаасан аж.

Нэгдүгээр сарын 2: БНХАУ-ын судлаачид шинэ коронавирусийн генетикийн бүрэн мэдээллийг зураглав. Энэ мэдээллийг нэгдүгээр сарын 9 хүртэл олон нийтэд дэлгэхгүй байхыг тушаажээ.

Нэгдүгээр сарын 7: Ши Жиньпин тус өвчний эсрэг хариу арга хэмжээнд оролцов.

Нэгдүгээр сарын 9: Хятад улс коронавирусийн генетикийн зураглалыг олон нийтэд зарлав.

Нэгдүгээр сарын 11–17: Ухань хотноо тус улсын Засгийн газар хуралдав. Энэ хугацаанд Ухань хотын эрүүл мэндийн комисс шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдэв.

Нэгдүгээр сарын 13: БНХАУ-аас өөр улсад халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол Тайландад бүртгэгдэв.

Нэгдүгээр сарын 14: ДЭМБ-аас “Одоогоор коронавирусийн халдвар нь хүнээс хүнд халдварладаг гэх нотолгоо байхгүй гэж БНХАУ мэдэгдлээ” гэж зарлав.

Нэгдүгээр сарын 15: Уханиас коронавирусийн халдвар авсан иргэн АНУ-д очиж, улмаар АНУ-д халдварын анхны тохиолдол бүртгэгдэв.

Нэгдүгээр сарын 18: Ухань хотын Эрүүл мэндийн хороо шинээр дөрвөн тохиолдлыг зарлав.

Нэгдүгээр сарын 19: Бээжин, Ухань хотод эпидемиологичдыг илгээв.

Нэгдүгээр сарын 20: БНСУ-д халдварын анхны тохиолдол бүртгэгдэв. Хятадын шилдэг эмч Жон Наньшан коронавирус хүнээс хүнд халдварладаг болохыг баталжээ.

Нэгдүгээр сарын 21: АНУ-ын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвүүд АНУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгдсэнийг зарлав.

 

Нэгдүгээр сарын 23: Ухань болон бусад гурван хотод хөл хорио тогтоов. Яг энэ үед ойролцоогоор 5 сая иргэн Ухань хотыг орхин гарчээ.

Нэгдүгээр сарын 24-30: БНХАУ-д Цагаан сарын баярын томоохон хүлээн авалт болж, олон мянган хүн цугларсан. Энэ нь вирус олон мянган иргэнд халдварлах эх үүсвэр болов.

Нэгдүгээр сарын 24: БНХАУ 36 сая хүнтэй Ухань хотод хөл хорио тогтоож, тус хотод шинэ эмнэлэг барьж эхлэв. Энэ үеэс эхлэн тархалтыг зогсоохын тулд маш хатуу арга хэмжээнүүдийг авч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна.

 

COVID 19 ВИРУСЫН ДАРХАЛТЫГ БҮТЭН САР НУУГААГҮЙ БОЛ ХАЛДВАР АВСАН ТОХИОЛДЛЫН ТОО 95 ХУВИАР БАГА БАЙХ БОЛОМЖТОЙ БАЙСАН.

Энэ талаар Их Британийн Саут Хэмптоны их сургуулийнхан судалсан байна. Судалгааны баг Хятадын эрх баригчид гурван долоо хоногийн өмнө вирусийн талаар мэдэгдсэн бол эмгэг төрүүлэгч газарзүйн тархалт мэдэгдэхүйц бага байх бөгөөд тохиолдлын тоо 95 хувиар цөөн байх боломжтой байсан гэж үзжээ.

Түүнчлэн Олон улсын хуульчдын үзэж буйгаар “Хятадын энэ үйлдэл нь дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байгаа бөгөөд НҮБ-ын Дүрмийн VII бүлгийг зөрчсөн явдал юм” гэжээ.

Энэ талаар НҮБ-ын Канад Улсын төлөөлөгч, хуульч Дэвид Матас “БНХАУ халдвар илэрснийг хожуу мэдэгдэж, цаг тухайд нь тайлагнахгүй байх нь Биологийн зэвсгийн тухай конвенцийг зөрчиж байгаа хэлбэр юм. Иймд БНХАУ хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэн тус улсад гомдол гаргаж, шүүхэд хандах боломжтой” гэв.

Коронавирусийн халдвар дэлхий даяар тархан, зарим орон хяналтаасаа алдсанд хэн буруутай вэ. Энэ асуулт маргаан дагуулсаар байна.