paparazzi.mn
Б.Янжмаа: Дэлхий дахинд 1 тэрбум 520 гаруй сая сурагчид сургууль завсардаад байна
5
2020/03/26

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрүүдийн талаар танилцууллаа. 

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин иргэддээ хандан мэдэгдэл хийж, шинэ коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлнэ нэг долоо хоногийн хугацааг үндэсний хэмжээнд бүх нийтийн амралт болгон зарлаж байгаагаа мэдэгдсэн. Энэ хугацаа анд эмийн сан, супер маркет, банк зэрэг шаардлагатай газрууд ажиллах бол бусад газрууд ажиллахгүй 

-Украин улсын засгийн газраас нэг сарын хугацаатай онц байдал зарлаж байна. Энэ хүрээнд гуравдугаар сарын 27-ноос эхлэн агаарын болон төмөр замын хилээ хааж байна.

-Финланд улсын засгийн газар нийслэл хотод нь халдвар голомтлон тархаж байгаатай холбогдуулан халдварыг бүс нутаг руу зөөвөрлөхгүй байх зорилгоор нийслэлийг  тойрсон бүс нутгуудад 3 долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна. одоогийн байдлаар тус улсад халдварын тоо 880-д хүрч, нас баралт 3 бүртгэгдээд байна. 

-Арабын Нэгдсэн Эмират улсад өнөөдрөөс эхлэн ням гараг хүртэл оройны 20:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд нийтийн тээвэр болон хүмүүсийн хөдөлгөөнийг бүрэн хориглох шийдвэрийг гаргаад байна. Хөдөлгөөнийг хориглосон цагуудад нийтийн тээвэр болон олон нийтийн газруудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг нэгдсэн байдлаар зохион байгуулах зорилготой гэжээ.

-БНСУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ халдвар 104, нас баралт 5 бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын олон нь олон улсын нислэгээр зорчин ирсэн зорчигдоос илэрсэн байна. Сүүлийн өдрүүдэд БНСУ-д  гаднаас халдвар импортлогдон ирэх тохиолдол нэмэгдэж байгаа учраас энэ баасан гарагаас эхлэн АНУ-аас ирж байгаа зорчигчдод 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг мөрдүүлэхээр болсон байна. 

Гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар ЮНЕСКО-ийн мэдээгээр дэлхийн 165 улсад боловсролын байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хаасан байна. Энэ хүрээнд 10 гаруй улсад бүс нутгийн болон орон нутгийн хэмжээнд сургуулийн үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн хаасан байна. Нийтдээ дэлхийн 1 тэрбум 520 сая гаруй суралцагчид буюу нийт суралцагсдын 87,1 хувь нь сургууль завсардсан гэх мэдээлэлтэй байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • иргэн 2020 оны 03 сарын 26 [103.57.94.19]

    цар тахалтай холбоотойгоор сургуулийн үйл ажиллагааг түр хаах, сургууль завсардалт 2-ыг хольж хутгаад байна уу даа хөөрхий энэ эмэгтэй

  • Fg 2020 оны 04 сарын 11 [103.229.123.116]

    Bolovsrolgui avgai syrgyyli zavsardah geh shg kk

  • Bolor 2020 оны 04 сарын 12 [66.181.161.57]

    Гадаад харилцааны албаны хүн гэсэн мөртлөө мэдээллийн үеэр улс орны нэрийг их л сонин хэлдэг англи хэл мэддэггүй юм болов уу? Өмнөөс нь ичээд байдаг юм энийг олж уншаасай билээ. Бурхан минь гэж

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.