БНХАУ-ын Хубэй мужийн хөл хориог өнөөдөр цуцлана

Moderator
2020/03/25

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын анхны голомт болох БНХАУ-ын Хубэй мужид хөл хориог өнөөдөр цуцлаж байгаа гэж Бээжингийн эрх баригчид мэдээллэсэн байна Нэгдүгээр сараас хойш хөл хорио тогтоогоод байсан тус мужид өнгөрсөн долоо хоногт "COVID-19”  халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй аж.

Мөн тус мужийн төв Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс цуцлахаар төлөвлөж байгаа юм байна. Ингэснээр иргэд тус мужаас чөлөөтэй гарч явах, мөн мужийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болж байгаа юм. 

Дэлхийн хэмжээнд COVID-19 халдварын 395 мянган тохиолдол, 17 мянга гаруй хүн нас баралт бүртгэгдсэн байна. 

Олон улсад цар тахал улам бүр эрчимжиж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж байна. Халдварын тохиолдол хоёр сарын хугацаанд 100 мянга давсан бол түүнээс хойш хоёр долоо хоногт энэ тоо 200 мянгад хүрлээ. Улмаар сүүлийн дөрөв хоногт энэ тоо 300 мянгад хүрсэн гэж тодотгосон байна. Шинэ төрлийн коронавирусийн халдвар одоогоор дэлхийн 196 улсад тархаад байгаа юм.