paparazzi.mn
Д.НЯМХҮҮ: ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРТОЙ БАЙНА
0
2020/03/25

Эрүүл мэндийн яамнаас короновирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамны өгч буй мэдээллээр дэлхий нийтэд короновирусийн халдварын шинж тэмдэг, нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг хэллээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 196 улс, бүс нутагт  375498 тохиолдол бүртгэгдэж, 16362 хүн нас баржээ. ДЭМБ-ын өгсөн мэдээллээр шинэ короновирусийн халдвараар 65-аас дээш насны хүн зонхилон өвчилж байсан бол насны хувьд залуужиж 18-45 болох хандлагатай байгааг хэллээ. 

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү "Өнөөдрийн байдлаар 2083 хүн тандалт, тусгаарлалтад байна. ХӨСҮТ-өөс 3 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн 6 төвөөс түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад короновирусийн халдвар илрээгүй.  ХӨСҮТ-д 186 хүн тусгаарлалтад байна. Халдвар авсан иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа. Тусгаарлагдсан хүмүүсээс 3 удаагийн давтан шинжилгээ хийдэг бөгөөд Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс өнөөдөр давтан шинжилгээ хийсэн. Мөн анхааруулахад 14 хоног тусгаарлалтад байсан иргэд дахин гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстой. Энэ бол хувь хүний хариуцлагын асуудал" гэлээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.