Үндэсний аудитын газарт 15 нам, 4 эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна

Moderator
2020/03/25

Үндэсний аудитын газраас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авсан талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байхаар хуульд заасны дагуу хуулийн хугацаанд нийт  15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байгаа аж. 

Монгол улсын ерөнхий аудитын орлогч О.Тэнгис хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 25-ны дотор дүгнэлт гаргаж, сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Бид дүгнэлт гаргахдаа эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах зэрэг үзүүлэлтүүдийг хянахад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана гэдгээ хэлсэн юм. 

Дүгнэлт гаргахдаа

  • Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон заалт байгаа эсэхийг хянах;
  • Мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасанчлан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх;
  • Мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхийг тус тус хянаж гаргадаг байна.