paparazzi.mn
МАН мөрийн хөтөлбөртөө НДШ төлдөг хүн бүрийг орон сууцжуулах зорилт дэвшүүлжээ
1
2020/03/24

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Үндэсний аудитын газар нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө хэрэгжих боломжгүй, улс орны эдийн засгийн хүчин чадлаас давсан зүйл оруулсан эсэхийг нь хаянаад засах боломж олгодог юм.

Нам, эвслүүд сүүлийн өдрүүдэд цахимаар хуралдаж мөрийн хөтөлбөрөө баталсаар байна. Тухайлбал, МАН яг одоо Бага хурлаа цахимаар хуралдуулж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж байгаа юм. Тус нам мөрийн хөтөлбөртөө тогтмол орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилт дэвшүүлжээ. Тодруулбал, нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн байранд орох ёстой гэж үзсэн байна. Залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орж байгаа тохиолдолд цемент, арматурын татварыг тэглэж үнийг нь бууруулахаар төлөвлөжээ. Энэхүү зорилтыг нь Төрийн орон сууцны корпораци хэрэгжүүлэх юм байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Зулаа 2020 оны 03 сарын 24 [202.55.188.39]

    Ёстой жинхэнэ ЖААШ байна даа!!! Монголчууд ийм үлгэрт итгэхээсээ өнгөрсөн!!!

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.