МАХН: Иргэдийн цалинг таван саяд хүргэж, өрх бүрийг үнэгүй орон сууцаар хангана

Moderator
2020/03/24

МАХН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Тус мөрийн хөтөлбөрт,

  • Байгалийн баялгийн орлогоор дээд боловсролыг үнэгүй, 
  • Эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй болгох,
  • Иргэдийг үнэгүй орон сууцаар үнэгүй хангах,
  • Иргэдийн цалинг таван сая төгрөгт хүргэх зэргээр нийгмийн олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр тусгасан байгаа аж.

Мөрийн хөтөлбөрөө танилцуулж тус намын дарга Э.Эрдэнэжамъян “Гурван нам хамтарч “Та бидний эвсэл” нэртэй эвсэл байгуулсан. Бид хамтарч мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. 

Манай эвсэл "Гурван баялаг" нэртэйгээр мөрийн хөтөлбөрийг боловсруулан хүргүүлж байна. Монгол хүний дундаж цалинг 5 саяд хүргэнэ. Дээр нь монгол өрх бүрийг орон сууцанд амьдруулах таатай нөхцөл боломжийг бий болгоно. Сонгуульд зориулж энэ хөтөлбөрийн боловсруулаагүй, өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрдэмтэн судлаачидтай нийлж, тооцоо судалгаа хийж боловсруулсан мөрийн хөтөлбөр байгаа" гэв.