“Никитон” хамтлагийн хөгжимчин Б.Чинбат, Ц.Сарнай нар удахгүй эх орондоо ирнэ

Moderator
2020/03/24

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн хөгжимчин Б.Чинбатын хагалгааны дараах эмчилгээ амжилттай болжээ. Удахгүй эх орондоо ирэх юм байна. Тэрээр арваннэгдүгээр сарын 27-нд Корё их сургуулийн “Анам” эмнэлэгт хийлгэсэн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн юм. Уг хагалгаанд түүний гэргий Ц.Сарнай донор болсон билээ.