paparazzi.mn
Ж.ЧИНБҮРЭН:ЭЛДЭВ МУУХАЙГААР ГҮТГЭХ ТУСАМ ЧИНЬ ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ ЭЭ БИ...
20
2020/03/24

ЭЛДЭВ МУУХАЙГААР ГҮТГЭХ ТУСАМ ЧИНЬ ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛЫНХОО  ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ ЭЭ БИ...

Миний бие 23 жилийн туршид элэгний хорт хавдрын 1200 гаруй удаагийн хагалгаа, 300 орчим нойр булчирхайн хорт хавдрын, 110 гаруй цөсний замын хорд хавдрын хүнд мэс заслууд хийж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж явна. Мэс заслын эмч бол эрдэнэт хүний алтан амийг аврах хамгийн сүүлчийн хана хэрэм болон зогсдог хэцүү гэлээ ч ховор их хувь заяаны эзэн. Хорт хавдар туссан нагац ээжтэйгээ сүүлчийн удаа уулзахаар эмнэлгийнхээ энэ шар байшинд 12 настайдаа анх хөл тавихдаа мундаг мэс засалч болоод Ажаа шигээ хүмүүсийг аварна гэж өөртөө андгайлсанаа хэзээ ч мартахгүй.
Арав, хорин цагаар ч үргэлжилж болдог элэг тайрах, шилжүүлэх хүнд мэс заслын үеэр нүд анилдаж, хөл чилж, ядарч туйлдах үе тохиолддог ч хүний амь гарт минь байхад ажил, үүргээсээ ухарч үзэлгүй даван туулсаар явна. Эдгэсэн хүний баярын нулимс, хайртай хүмүүсийнх нь халуун дулаан харц, үг, инээмсэглэл бүхэн нь элэг бүтэн Монголын төлөө зүтгэх эрч хүч минь болдог. Ар гэр, үр хүүхэд, өндөр настай ээждээ зориулах цаг хомс, бусдын адил хөдөө гадаа амрах боломж ховорхон ч гэлээ мэс заслын эмч мэргэжил дээ би хайртай.
Дээд сургуулийн шалгалтанд унаж, шал угааж, асрагч хийж байгаад ахиж өрсөлдөөд тэнцсэн, цалингүй туршилтын эмчээр бүтэн жил хагас ажиллаад хөөгдөхдөө тулж, Эрдэнэ-Очир багшийнхаа итгэлээр үлдсэн зэрэг эгзэг, сорилт бүхэн намайг хурцалсан билээ.

Элэг тайрах япон технологийг Монголдоо нутагшуулж, улмаар олон улсад нэвтрүүлж, өнөөдөр дэлхий даяар энэ арга ашиглагдаж, Япон улсад докторын зэрэг хүртсэн, Францын элэгний мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн маань аав ээж, ачит багш нарын минь ач гавьяа, хамтран зүтгэгчид, хайртай шавь нарын минь хамтын амжилт, ялалт юм шүү. Дэлхийн элэгний мэс заслын ноён оргилын нэг профессор Жиле багш минь “Нестле” компанийн захирлын талархлын хандив 100 мянган еврогийн чекийг Монголд барьсаар ирж, түүгээр нь тоног төхөөрөмж авч, арга туршлага заалгаж, Элэг, цөс нойр булчирхайн тасгийнхаа тулгын чулууг тулсан минь, өнөөдөр 40 гаруй өндөр ур чадвартай эмч, сувилагч нартай мэргэшсэн баг болж бүрдэн эрүүл энхийн манаанд ажиллаж байна.
Бидний хамтдаа хүрсэн амжилт багагүй ч хийх ажил, биелүүлэх даалгавар их байна. Монголд оронд минь жил бүр 6000 гаруй хүн элэгний хорт хавдраар өвчилж, хожуу үедээ оношлогдож, 4000 орчим нь амь насаа алдаж байна. Хорт хавдар дан ганц манай эмнэлэг, багийн ажил биш ээ. Элэг нэгт монголчууд хамтдаа хорт хавдартай илүү хүчтэй тэмцэж чадна. Эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, менежмент, даатгал, төлбөр, сургалт, эрүүл мэндийн боловсрол гээд хот хөдөө, хаа сайгүй хүн бүрт хүрч чадах бүхэл бүтэн тогтолцоог босгож бүтээж байж Монгол элэг бүтэн болно.

Эмч сувилагч бид, ХСҮТ-ийн хамт олон минь хүн ардынхаа эрүүл энхийн төлөө эрвийх дэрвийхээрээ хичээн зүтгэж явахад итгэл, сэтгэлээрээ дэмждэг олон сайхан буянтан, олон сайн үйлстэн бий. Сайны хажуугаар саар гэгчээр санаанд багтамгүй, сэтгэлд оромгүй элдэв муухайгаар гүтгэж доромжлох явдал ч мэр сэр гардаг. Ажил үүргээ зориуд санаатайгаар умартаж, өргөсөн тангаргаасаа няцсан мэтээр хүртэл захиалан гүтгэж чадахыг ч үзлээ. Гэвч гүтгэгч Та бүү баярла. Таны нүглийг буянаар ариутгах болно. Сэтгэл гутавч итгэл алдрахгүй. Элдэв муухайгаар гүтгэх тусам чинь элэг бүтэн Монголынхоо төлөө илүү зүтгэнэ ээ би...

Монгол улсын хүний гавъяат эмч Жигжидсүрэнгийн Чинбүрэн

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
20
  • Irgen 2020 оны 03 сарын 24 [202.126.89.142]

    Ta hamgiin shildeg ni shuu.

  • Энхээ 2020 оны 03 сарын 24 [103.57.93.121]

    Мундаг эмч шүү таниар бахархаж байна Ажлын их амжилт сайн сайхныг хүсье.

  • зочин 2020 оны 03 сарын 24 [43.250.126.170]

    Мундаг эмч шүү таниар бахархаж байна Ажлын их амжилт сайн сайхныг хүсье.

  • e 2020 оны 03 сарын 24 [103.212.118.62]

    altan gart emchdee ervvl enx az jargal xamgiin sain sxan bvxnig xvsie

    Бичээч 2020 оны 03 сарын 24 [192.82.75.171]

    Бичээд байгаа хүн хийж бүтээснээ нэг бич дэ харьцуулж үзьe. Мундаг эмч шүү

  • зочин 2020 оны 03 сарын 24 [202.131.247.110]

    Монголын ард түмэн ухаантай. Зөв санаа үйлстэй хүнийг дор нь таньдаг. Угаасаа ч ялгараад л гараад ирдэг. Зөв л явах хэрэгтэй

  • Ок 2020 оны 03 сарын 24 [64.119.21.7]

    Тамын тогоо руу орох гээд яахав хэдэн сайхан шавь бэлд

  • Ganaa 2020 оны 03 сарын 24 [45.117.32.2]

    Mundag emchiinhee ariun uilsed ulam oh amjilt eruue.Eruul mendiin manal burhan urgeljid iweej yawah boltugai

  • Гэрэлцэцэг 2020 оны 03 сарын 24 [202.126.88.196]

    манай ээж 2014 онд элэгний хорт хавдраар өвчилөхөд Монгол улс элэгний хавдраар дэлхийд 1-т ордог байсан.одоо 6 жилийн дараа энэ байдал хэвэндээ л байна.Олон сайхан хүнээ элэгээр алдлаа.Элэг бүтэн Монгол хөтөлбөр ашгүй нэг анхаарч байгаа юм байна.Гэтэл В, С вирусыг худлаа оношилсон лаворториуд бас л худлаа арга болж хувирсан.яагаад монгол дэлхийд элэгний хавдараар тэргүүлсээр байна вэ

  • Иргэн 2020 оны 03 сарын 24 [59.153.87.165]

    Үйлс нь дэлгэрч явнаа. Төр түмэн нүдтэй "булавч бултай нь, даравч даллай нь" гэгчээр хэн юу гэх нь хамаагүй яахав зарим нэг зовлон үзсэн нэг нь өөрсдөө хэт оройтуулж тусламж авч чадаагүйдээ тэгж байгаа биздээ хөөрхий

  • Төмөрөө 2020 оны 03 сарын 24 [66.181.188.246]

    Мундаг эмч шүү маш их баярлаж талархаж явдаг

  • Сургуулийн анд Ганбат 2020 оны 03 сарын 24 [59.153.85.74]

    Сайн эмч 23 ийн сайн анд чамд сайн сайханыг хүсье

  • Irgen 2020 оны 03 сарын 24 [202.55.188.88]

    Anagaahiin terguuleh chigleliig oilgodoggui muihar ene hvn mongoliin ervvl mendiin systemiin ireedvig todorhoilno gedegt itgehgvi bna.

  • Snu 2020 оны 03 сарын 24 [43.242.243.227]

    Ta mundag emch shuu. Uls turd l bitgii orooroi.

  • Энхцацрал 2020 оны 03 сарын 24 [66.181.180.110]

    Тангараг өргөсөн жинхэнэ эмч хүн гэж Чинбүрэн эмчийг л хэлэх байх даа. Амжилт хүсье эмчпээ

  • Х.Цэрэндолгор 2020 оны 03 сарын 25 [202.72.242.177]

    Та болон танай хамт олон үнэхээр гайхамшиг, ийм сайхан хамт олон маань оргил өөд авираад л бай. Муу юмыг бүү тоо, Амжилт

  • otgon 2020 оны 03 сарын 25 [66.181.179.211]

    ene vneheer sain emch shuu dee minii eejiig emchlej baisan hedii hetsuugiin omno sogddogch chun setgeleesee charmaij baisan ni bidend huch tewcheeriig ogson tand ajliin amjilt az jargal sain saihan buhniig husen erooe ta odoo bol. ilvv dadlaga turshlagatai bolson doo amjilt husei

  • Ангийн анд 2020 оны 03 сарын 25 [78.120.162.252]

    Манай Чээгий хүн ардынхаа төлөө зүрх сэтгэл нь үргэлж цохилж явдаг жинхэнэ эмч хүн дээ.Ийм л сэтгэлтэй хүн энэ нийгэмд хэрэгтэй бна.Амжилт хүсье Чээгийдээ.

    ТУНГАЛАГТАМИР 2020 оны 03 сарын 27 [122.201.24.203]

    Худалч,хулгайч,ханаж цадахаа мэдэхгүй хүн чононуудын шээсийг нь савиртал нь МОНГОЛООРОО байгаарай ЭМЧЭЭ

  • Zochin 2020 оны 04 сарын 03 [139.5.219.14]

    Emchee l hj bhgui, yasan careerest uym be de...

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.