paparazzi.mn
Их аварга Хакүхо М.Даваажаргал 35 насандаа 44 дэх түрүүгээ хүртэв
3
2020/03/23

 Осака хотноо болсон Японы мэргэжлийн сумогийн хаврын тэмцээний сүүлийн 15 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 Их аварга Какүрюү М.Анандыг ёрикири мэхээр давж 13 даваа, 2 унаатайгаар Хару башёд 44 дэх түрүүгээ хүртлээ.

Сумогийн ордондоо үзэгчгүй явагдсан Хару башёгийн 15 дахь буюу сүүлийн өдөр Хакүхо их аваргатай адил 12 даваатай түрүү бөхийн төлөө барилдаж унасан Какүрюү өмнө нь долоон удаа Японы Эзэн хааны цомыг хүртэж байсан бөгөөд энэ удаа 12 даваа, 3 унаатай башёг дуусгалаа.

Хару башёг эхэлсэн өдөр /2020.03.08/ гуравдугаар сарын 8-нд 35 нас хүрсэн Их аварга Хакүхо ийнхүү түрүү бөхөөр тодорч Японы Эзэн хааны цомыг 44 дэх удаагаа хүртэн мэргэжлийн сумогийн түүхэнд алтан үсгээр бичигдэх хосгүй амжилтаа үргэлжлүүлсээр байна.

Озэки Такакейшо, Сэкивакег Асанояамад ошитаоши мэхээр унаж 50 хувийн амжилтаа үзүүлж чадалгүй, 8 унаатай башёг дуусгав. Асанояамагийн хувьд 11 даваа, 4 унаатай башёг өндөрлүүлж, Озэки цол хүртэх болзлыг хангаж байна.

Харин Сэкиваке Шодай, Таканошод /М-9/ ошитаоши мэхээр унаж, 8 даваатай башёг дуусгасан бол Таканошо 12 даваа, 3 унаатай хаврын тэмцээнийг өндөрлүүлэв.

Макүүчид хүч үзсэн монгол сумочдоос Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/ сүүлийн өдөр учраа бөхөө унагаж 9 дэх даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил /6-9/, Азүмарюү С.Тодбилэг /5-10/ нар энэ башёд 50 хувийн амжилтаа үзүүлж чадсангүй.

Мэдээлэл

Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • ХХ 2020 оны 03 сарын 23 [124.158.88.8]

    ХЭНД ХАМААТАЙ ЮМ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БИШ ШҮҮ

  • buya 2020 оны 03 сарын 24 [202.21.108.236]

    japan nertei bolson gadaad irgen hend hamaatai ym be.mongold buteen baiguulalt hiigeegui aimaar bayan ym bj muuhai

  • Hen gedeg hvn be mongoliin ergen bish bizdee kkkk 2020 оны 03 сарын 27 [66.181.183.239]

    Zochin

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.