paparazzi.mn
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа Франц улсын иргэн Монголчуудад хандан захидал бичжээ
3
2020/03/20

Коронавирусийн халдвартай болох нь батлагдсан  Франц улсын иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдал тогтвортой байгаа талаар ЭМЯ мэдээлсэн. Тэрбээр Монголын ард түмэн болон эмнэлгийн ажилтнуудад хандан захидал бичжээ..

Хүндэт Оюунцэцэг дүү сайн байна уу?

Юуны түрүүнд надад сэтгэлийн дэмжлэг үзүүлж захидал бичсэн Оюунцэцэг чамд маш их баярлалаа. Би Монголд COVID-19 вирусийн халдвар илэрсэн анхны хүн болсондоо маш ихээр гуниглаж байна. Гэвч надтай ойр байсан хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг сонсоод сэтгэл минь маш их хөнгөрлөө.

Мөн чиний захидлыг уншаад би маш ихээр догдоллоо. Чиний үгүүд миний сэтгэлийг хайр, талархлаар дүүргэж, Монголын ард түмэн цэлмэг тэнгэр шигээ ямар агуу, өгөөмөр ард түмэн юм бэ гэдгийг улам ихээр мэдэрлээ. Захидал, илгээмж илгээсэн бусад бүх хүмүүстээ ч бас баярлалаа.

Сүүлийн хэдэн хоног миний дэргэд байж, бүхий л сэтгэлээрээ надад туслалцаа дэмжлэг үзүүлсэн, мөн үзүүлсээр байгаа эмч, сувилагч нартаа маш их баярлаж байна. Би тэдний гаргаж буй зориг, сэтгэлийн ачийг хэзээ ч хариулж чадахгүй байх. Тэдний ачаар эсэн мэнд гэр бүлтэйгээ уулзаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бүрэн эдгэрснийхээ дараа Оюунцэцэг чамтай ч мөн уулзаж, талархлаа өөрийн биеэр илэрхийлэхийг хүсэж байна.

Монголын ард түмэн болон намайг эмчилж сувилж байгаа ачит эмч нартаа аз жаргал, эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ чин сэтгэлийн ерөөлтэй захидал бичиж дэмжсэн Оюунцэцэг дүү чамд мөн аз жаргал, эрүүл энх, сурлагын өндөр амжилтыг ерөөе!

Захидал бичсэнд дахин баярлалаа. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • Сүрэн Баяомаа 2020 оны 03 сарын 20 [66.181.160.86]

    Сайн уу таны сайжирч байгаад монголын ард түмэн бүгд маш их баярлаж хурдан эдгээрээд эх орон болон хань ижил үр хүүхдүүдээ садан төрөлдөө хурдан эдгэрээд яваарай та сэтгэлийн тэнхээтэй тулдаа энэ аюулт өвчинг даваж чадлаа та мундаг хүн шүү амжилт

  • зочин 2020 оны 03 сарын 21 [64.119.27.217]

    Манай алтан гартай чагнуур зүүсэн бурхад үнэхээр мундаг байна шүү франц болон бусад хүмүүс ямар дархлаа дэмжих хоол иддэг юм бол? монголчууд маань адууны махаа идэж байгаа байлгүйдээ нөгөө хүнд байгаа иргэн маань дажгүй байхдаа?

  • Чагнаа 2020 оны 03 сарын 21 [64.119.16.79]

    Манай хэвлэл мэдээллийнхэн нэртэй хүний нэрийг, зүстэй хүний зүсийг нь бас нуусаар л байна аа даа.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.