paparazzi.mn
ШУУРХАЙ: Италиас ирсэн нэг иргэнээс COVID-19 илэрлээ
3
2020/03/17

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 3 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Ойрын хавьтлуудад шинжилгээ хийж байгаа бөгөөд өнөөдөр халдварын бас нэгэн тохиолдол бүртгэгдлээ.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол болж байна. Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн. Тэрээр онгоцонд өчигдөр ирж онош батлагдсан зорчигчоос хол суусан, ойрын хавьтал биш гэж үзэж байгаа. Лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсон ба хавьтлыг судлах ажил эхэлсэн" гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Бид онош батлагдсан 5 тохиолдлыг ДЭМБ-аас өгсөн зөвлөмж, заавар, удирдамжийн дагуу ЭМ-ийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу эмчилж байгаа. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. Эмнэлгийн хэрэгсэл, эм тасалдсан тохиолдол байхгүй" гэв.

Хэрвээ иргэдэд халуурах, хуурай ханиалгах, цээжээр өвдөх, булчин өвдөх , бие сульдах зэрэг шинж ьэмдэг илэрвэл 119, 100, 103, 80086829 дугаарт хандаж зөвлөгөө авахыг зөвлөлөө. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • Эгээ 2020 оны 03 сарын 17 [202.9.46.188]

    За яахав дээ, яахав. Нэгэнт илэрчихсэн тэгээд ч өөрөө мэдээгүй яваад ирж, ямар буцаагаад хөөлтэй биш дээ. Манай алтан гартай эмч нар дор нь эмчилчихнэ хөө. Харин хэдүүлээ сэтгэл санаагаар нь дэмжээд, УОК-ынхон болоод ачит эмч нартаа урам хайрлаж, итгэж найдаад хажуугаар нь өөрсдөө хичээж дотоодоосоо нэмж вирустэхгүй л байцгаая даа. Бид чинь ухаантай мундаг Монголчууд шүү дээ.

  • Turkees 2020 оны 03 сарын 17 [78.163.18.197]

    Turkees nisex 3/18 nislegeer bol bas l osoltoi bololoo doo Turk 42 toxioldol bn Yg ongots nisex shine nisex buudal bol Taxaliun gol tsom shvv dee yaana daa yaana

  • Зочин 2020 оны 03 сарын 17 [192.82.77.180]

    Үхэж байсан новшнууд

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.