paparazzi.mn
“Louis Vuitton”-ийг эзэмшигч LVMH корпорацийн сүрчигний үйлдвэрүүд гар ариутгагч үйлдвэрлэнэ
0
2020/03/17

Christian Dior, Louis Vuitton, Givenchy, Guerlain, Hennessy зэрэг дэлхийд тэргүүлэгч тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг LVMH корпораци Франц даяар гар ариутгагч бодисны хомсдол үүссэнтэй холбоотойгоор улсдаа тусламжийн гараа сунгаж, гар ариутгагч үйлдвэрлэхээр болсноо мэдэгдлээ. Мөн тэд гар ариутгагч гелийг эмнэлгийн ажилтнуудад үнэгүй тараах аж.
Франц улсад одоогоор коронавирусын улмаас 120 хүн нас барсан байгаа. Дэлхий даяар нийт 160 мянга гаруй хүнд халдварлаад байгаа вирусийн тархалтыг бууруулахын тулд тус улс зоогийн газар, кафе болон зарим дэлгүүрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.