У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ


"Лондон-2012" зуны 30 дахь удаагийн олимпийн наадмаас хүрэл медалийн болзол хангаад байсан дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөнгөж сая мөнгөн медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны боксчин Денис Беринчиктэй тоглож, 29-21 (4-6; 8-9; 6-17) харьцаатай ялагдсанаар олимпийн наадмын хүрэл медаль хүртэхээр боллоо. У.Мөнх-Эрдэнэ тоглолтын эхний хоёр үе өндөрлөхөд 15-12 харьцаатай онооны илүү байсан ч гуравдугаар үеийн тоглолтод Беринчик илүү тоглолт үзүүлж, 17 оноо авснаар ялалт байгууллаа. Өнгөрсөн жил Бакуд болсон дэлхийн аваргаар Украйны боксчин манай тамирчныг мөн ялж байсан юм.

У.Мөнх-Эрдэнэ Лондонгийн олимпийн рингэнд эхний тойрогт Чехийн Зденек Хладекийг 20:12, дараа нь Маврикийн тамирчныг 15:12, улмаар рингний эзэн орон, Их Британийн боксчин Том Стокерийг 23:22 харьцаатай ялж, хүрэл медалийн болзол хангасан билээ.