paparazzi.mn
ДЭМБ өвчнөөс хамгаалж буй Монголын туршлагыг дэлхийд танилцууллаа
38
2020/03/16

Ковид-19 цар тахал дэлхий нийтийг түгшээсэн хэвээр байна. Улс орнууд нислэгээ цуцалж, бүх нийтийн хөл хорио тогтоож, онц байдлыг дээд түвшинд зарлаж эхэллээ. Ялангуяа Европ тив, тэр дундаа Итали, Испани, Франц улсууд өвчний голомт болон хувирч байна. Эдгээр улсуудад өдөрт дунджаар 90-170 хүн нас барж байгаа нь байдал улам хүндэрч байгааг харуулсаар байгаа юм. Өнөөдрийн 11 цагийн албан ёсны мэдээллээр дэлхийн 150 улсад өвчин бүртгэгдэж 24 цагийн дотор нас барсан хүний тоо 343-өөр нэмэгдлээ. Ингэснээр дэлхий дахинд коронавирусийн улмаас амиа алдсан хүний тоо 50,735 болж байна. Одоо үзэгч танд дэлхийн нийтийн нөхцөл байдлаас мэдээлэл хүргэе. 

ИТАЛИ, ИРАН, ИСПАНИ УЛСАД ӨДӨРТ ДУНДЖААР 90-170 ХҮН НАС БАРЖ БАЙНА 

Коронавирусийн цар тахал Бүгд Найрамдах Хятад Ард Улсад анх бүртгэгдсэн. Цар тахалд нэрвэгдсэн голомтын хувьд нас баралт 3.4 хувьтай байсан бол Европ тивд нас баралт 7.8 хувд хүрлээ. Ингэснээр өвчний голомт Ази тив биш Европ тив рүү шилжээд байна. Итали, Франц, Испани зэрэг улс орнуудад голомтлон тархаж  байна. Өдөрт 1000-300 шинэ тохиолдол бүртгэгдэж, 90-170 хүн нас барж байна. Тийм учраас Европ тив бүхэлдээ яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, тархалтыг таслан зогсооход бүх анхаарлаа хандуулжээ. Тухайлбал Чех, Испани, Франц, Итали Улсууд олон нийтийн арга хэмжээг хориглож, шатахуун эм эмнэлгийн хэрэгслээс бусад үйлчилгээний байгууллагуудыг хаасан байна. Мөн иргэдийг нэн шаардлагатай тохиолдолд л гэрээсээ гарахыг зөвшөөрчээ. Швейцарь улсад коронавирусийн халдвар мөн хурдацтай тархлаа. Ганцхан шөнийн дотор халдвар авсан хүний тоо 800-аар өсч 13 хүн нас барсан байна. Тийм учраас сургууль, цэцэрлэгийг 21 хоногийн хугацаанд бүрэн каринтилжээ. Францын хувьд байдал хүнд хэвээр байна. Шинэ тохиолдол 900-аар нэмэгдэж 29 хүн нас баржээ. Литва улс 15 хоногийн хугацаатай каринтин тогтоож сунгах эсэхээ тухайн цаг үеэс хамаарч шийдэхээр болж байна.  Их Британид нийтдээ 342 шинэ тохиолдол бүртгэгдэж 10 хүн нас барлаа. Энэ улстай хийх нислэгээ Америкийн Нэгдсэн Улс ирэх Даваа гарагас эхлэн зогсоох гэж байна. Цаг тахал хурдацтай халдварлаж байгаа учраас Европ тивд зан үйлээ өөрчлөх зайлшгүй шаардлага байгааг онцоллоо. Гар барих, тэврэх, үнсэх зэрэг зэргээс татгалзахыг сануулж эхэлсэн байна. 

ИТАЛИ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО ХҮНД СОРИЛТТОЙ ТУЛЛАА 

Италийн Ломбарди мужид өвчний тархалт хурдацтай нэмэгдэж эмнэлгийн ор хүрэлцэхээ байсан байна. Одоогоор ердөө 15-20 орчим сул ор үлджээ. Өдөрт дунджаар 85 хүн эрчим эмчилгээнд орж байгаа юм. Өдөртөө 2-3 ор суларч байгааг мэдээллээ. Нөөц шавхагдаж байгаа учраас шинээр ирэх өвчтөнүүдийг хүлээн авч хэвтүүлэх боломжгүй болж байгааг Ломбарди мужийн нийгмийн хамгаалал хариуцсан ажилтан мэдэгдлээ. Энэ мужид 732 хүн эрчимт эмчилгээнд байгаа бол 76 шинэ тохиолдол сүүлийн 24 цагт бүртгэгдсэн байна. Ломбардигаас өөр бусад мужуудад өндөр настнууд амьсгалын дутагдлын улмаас нас барж эхэлжээ. Эдгээр хүмүүст эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийг хичээж байгаа ч эмнэлгийн ор, бусад нөөц хүрэлцэхгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. 

АНУ-ЫН НЬЮ ЙОРК ХОТОД 1.1 САЯ ХҮҮХЭД ГЭРТЭЭ БАЙНА 

Америкийн Нэгдсэн Улсын 50 мужийн 49-т коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Ерөнхийлөгч Трамп үндэсний хэмжээний онц байдал зарлаж хөл хорио тогтоолоо. Мөн мужууд нь өөрсдийн онцлогт тохирсон шийдвэрүүдийг гаргаж эхэлжээ. Нью Йорк хотын хувьд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоолоо. Ингэснээр 1.1 сая хүүхэд гэртээ байх нөхцөл байдал үүссэн байна. Мөн эмнэлгийн эрсдэлийг бууруулах зорилгоор нэн яаралтай биш, төлөвлөгөөт мэс заслуудыг цуцлахаар төлөвлөжээ. Холбооны улсын хэмжээнд түр дагах заавар зөвлөмжийг гаргасан байна. 50-аас дээш хүнтэй хурал цуглаан хийхийг хориглож, зайлшгүй шаардлагатай бол онлайнаар харьцахыг санууллаа. Хүний тоо бага хурал цуглаан хийх бол гарын ариун цэврийг сайтар сахиж, 1 метрээс илүү зайтай байхыг зөвлөмжид тусгасан байна. 

БНСУ-Д КОРОНАВИРУСИЙН УЛМААС 75 ИРГЭН НАС БАРААД БАЙНА 

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв сүүлийн 24 цагийн мэдээллийг өглөө. Шөнийн 00 цагийн байдлаар шинэ тохиолдол 74-өөр нэмэгдэж халдвартай иргэний тоо 8236-д хүрсэн байна. Шинээр 

- Сөүл 6

- Бусан 1

- Дэгү 35

- Сэжөн 1

- Кёнги 7 тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар 274 мянган иргэнийгшинжилгээнд хамруулснаас 251 мянган иргэний хариу сөрөг гарсан байна. Нийт 1137 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 75 хүн нас барлаа. Харин 7  мянга хүнийг тусгаарлаад байна. 

БНХАУ-Д 67,863 ХҮН БҮРЭН ЭДГЭРЧ ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА

Хятадын 31 мужид коронавирусын халдвар бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт халдвартай хүний тоо 30-аар нэмэгдэж 81,078 болсон байна. Биеийн байдал хүнд  3,032 хүн байгаа бол 3,218 хүн нас баржээ. Харин 67,863 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хонконгт 149, Макао 11, Тайвань 59 гээд нийт 219 тохиолд бүртгэгджээ. Хятадад зөөвөрлөгдсөн 123 тохиолдол байгаа юм. Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 150 улсад бүртгэгдсэн. Үүнд Узбекистанд зөөвөрлөгдөн нэг тохиолдол бүртгэгдсэн бол Төв Африкийн Бүгд найрамдах улс, Сейшиллийн арлууд, Эквадорын Гвиней, Бүгд Найрамдах Конго,  Руанда, Анитгуа ба Барбуда, Мавритан, Вазиландад бүртгэгдээ.

ДЭМБ ӨВЧНӨӨС ХАМГААЛЖ БУЙ МОНГОЛЫН ТУРШЛАГЫГ ДЭЛХИЙД ТАНИЛЦУУЛЛАА 

Коронавирус өвчний голомт Бүгд Найрамдах Х ятад Ард Улсад бий. Хил залгаа гэдэг утгаараа өндөр эрсдэлтэй орны тоонд Монгол багтаж байсан юм. Харин өнөөдрийн байдлаар нэг ч иргэн энэ өвчин хүрээгүй. Бүртгэгдсэн нэг тохиолдол нь Франц улсын иргэнд зөөвөрлөгдөн ирсэн байгааг олон улсад мэдээлж байна. Монголын засгийн газрын авч хэрэгжүүлж буй шат дараалсан арга хэмжээ, урьдчилан сэргийлсэн байдал нь цаг үеэ олсон, оновчтой байсныг онцолжээ. Мөн иргэд нь заавар зөвлөмж, зөвлөгөөг сайтар дагаж, нийтээрээ өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан гэдгийг дамжуулсан байна. Монгол улс өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдмэгц  хөл хорио тогтоох, сэжигтэй иргэнтэй уулзсан хүмүүсийг яаралтай олж илрүүлэх гээд өвчний тархалтаас сайтар урьдчилан сэргийлж байгааг онцолсон байна. Цаашид ч энэ арга хэмжээгээ үргэлжлүүлэн авахыг сануулжээ. Харин Европ болон бусад улс оронд Монголын арга хэмжээ туршлага болох ёстойг сануулжээ.   

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
38
  • Ок 2020 оны 03 сарын 16 [66.181.186.149]

    Баярлалаа #ЭМЯ #УОК

  • Zochin 2020 оны 03 сарын 16 [202.126.88.132]

    Heneggui ard tumen iim bhad soelt ertunts yagad suhurchihbuu.bidnii tabilan arai uur shu gdg uduu l mederch iim saihan orond tursunduu baharhay.anhaarlaa sulruulj l bolohgui shu.

  • Иргэн 2020 оны 03 сарын 16 [139.5.218.23]

    Дэлхий нийтэд ингэж хэлэгдэж байгаа улс чинь цаашдаа улам хичээх ёстой шүү. Хууль, дүрэм, журам, заавраа чанд сахиж, эв нэгдэлтэйгээр энэ хэцүү үеийг даван туулцгаая. Сонор сэрэмжээ сулруулж болохгүй шүү.

  • Доогий 2020 оны 03 сарын 16 [202.9.40.98]

    Баярлалаа.Чингэсийн Монголын цэргийн тактик мөн дөө.Eрөнхий сайд нь цэргийн хүн ЭМ.н сайд нь хурдтай овсгоотой сэтгэлгээтэй сэтгүүлч хүн ард түмэн нь хэрэгтэй цагт нэгдэж чаддаг гэдгээ харуулж байна.Жлам хичээх хэрэгтэй дээ.Биднийг дэлхий харж байна

    Zochi 2020 оны 03 сарын 16 [59.153.115.149]

    Eruul mendiin said yag unendee yu hsen hun bee gaihaad bhiin zuer hiisneehii omnoos Tsol gunshin awdag boltsimu eruul mendiin said yu hsniig estoi medehchguim bna

    Зочин 2020 оны 03 сарын 19 [66.181.188.115]

    Удирдагч хүн гол шийдвэрийг гаргаж, бүгд тэр дагуу гар нийлэн ажиллаж гэмээ нь амжилтанд хүрдэг. Олон боломж дундаас сайныг нь олж шийдэх чадвар, зориг бол удирдлагын гол үүрэг, стрессийнх нь эх булаг шүү.

    Tumee 2020 оны 03 сарын 16 [59.153.115.149]

    Eruul mendiin saidiig yasnig sanahchguim bna shuu

  • Зочин 2020 оны 03 сарын 16 [66.181.161.65]

    Бүгдээрээ хичээгээрэй

  • Заяа 2020 оны 03 сарын 16 [66.181.161.65]

    ЭМЯ УОК ын хамт олон мөн цэрэг цагдаа эмч нартаа баярлалаа.

  • Зочин 2020 оны 03 сарын 16 [64.119.17.213]

    Цаг наргүй ажиллаж вирусээс биднийг хамгаалж байгаа бүх хүндээ маш их баярлалаа.

  • Туяа 2020 оны 03 сарын 16 [66.181.190.47]

    Өөр хоорондоо толхилцохгүйгээр гаргасан шийдвэр журамаа барьж ажиллахыг зорин ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ хүндэдгээд хичээвэл Монгол улс маань дэлхийд гайхагдана. Одоо бид өөрсдөө л бүхнийг хариуцах үлдлээ Хичээн нэгдэж эрүүл байцгаая Ард олон минь

  • Ананда 2020 оны 03 сарын 16 [139.5.219.220]

    Манайх чинь цөөхүүлээ болохоор давуу ч тал байна, сул тал ч байна. Хичээнэ шүү!

  • k 2020 оны 03 сарын 16 [150.129.143.63]

    Eh uusver?

    WHO. 2020 оны 03 сарын 17 [173.179.126.21]

    Улиач. Чи түүгээр яадаг юм. Уншдагшуу юм бол өөрөө хайгаад үз. Дагз вэ.

  • Заяа 2020 оны 03 сарын 16 [192.82.76.195]

    Монгол улсад хэрэгжүүлж байгаа хорио цээрийн дэг олон улсад, дэлхийд туршлага болж байгаа нь сайхан мэдээ байна.

  • болор 2020 оны 03 сарын 16 [66.181.161.28]

    Манайхан сонор сэрэмжээ улам сайжруулдаг юм шүү

  • Иргэн 2020 оны 03 сарын 16 [66.181.191.18]

    Цаашид ч улам хичээх ёстой.Сонор сэрэмжээ сулруулж болохгүй шүү..Манай монголчууп чаднаа..

  • Зочин 2020 оны 03 сарын 16 [150.129.142.147]

    манайх хүн ам цөөн учир хавьталуудыг олж илрүүлэхэд арай амар байж болох л юм бусдаар бол өөрсдийнх нь хичээл зүтгэл 100% шүү ард түмэн минь

  • зочин 2020 оны 03 сарын 16 [202.21.126.22]

    "ЭВТЭЙ БОЛ ХҮЧТЭЙ" төрийнхөө шийдвэрийг иргэн бүр биелүүлээд байхад л болохгүй юм байхгүй шүү бүгдээрээ хичээгээрэй битгий тайвшраарай

  • Zochin 2020 оны 03 сарын 16 [202.179.31.54]

    Ulam.hicheeh heregtei manau uls ynheer shyyrhai arga hemjee awsan odoo sylryylj bolohgyi nygd hicheene taiwshirch bolohgyi mongol mn mongoliin byh ard irged nn eryyl.baug

  • Zochin 2020 оны 03 сарын 16 [202.179.31.54]

    ydyr shynygyi.hool noirgyi ajilj.baugaa buh humuustee mash ih bayarlj bnoo ard irged chn medj bn ynelj.bn ta nariigaa ulam hicheej door byrnee hariystlagatai.baistgaayaa

  • Хүн 2020 оны 03 сарын 16 [66.181.161.15]

    oodoo jaahan tewcheer zaagaad huleechbel namjij magadgui .ene ercheeree baiyaa manaihaaa.maskaa zuu ,garaa ugaa,gaduur buu yaw .....

  • Boldbaatar 2020 оны 03 сарын 16 [202.55.188.81]

    Mgl.uud medrjtei ard tumen hedii buduuleg heneggui met bolovch amind tulsan ued ur huuhed ah duus uuriinhuu tuluu buhniig hiij chaddag ard tumen

  • Иргэн 2020 оны 03 сарын 16 [43.242.243.224]

    Манай Төр засаг дажгүй ажиллаж байгаа. Энэ эрчээ бүү сулруулаарай. Амжилт

    Нийслэлийн иргэн 2020 оны 03 сарын 16 [103.212.119.83]

    Монголчуудаа бүгдээрээ гараа маш сайн угаагаад маскаа зүүгээд төр засгаас байнга ард түмэнд өгч байгаа журам дүрмээ ягштал биелүүлж хариуцлагатай байж даван туулнаа

  • Mgl 2020 оны 03 сарын 16 [66.181.161.91]

    Ichmeer neg huursun hvmvvs bh yumaa bitgii chingis chingis tenger Zaya gj Tseejee deldeed bai ene bol uwchin hezee yahiig hench medehgui dor bvrnee hariutslaga tai bj hiih yostoigool hii

  • Болгоомжил 2020 оны 03 сарын 16 [66.181.186.144]

    Санаа амарч болохгүй шүү

  • AAA 2020 оны 03 сарын 17 [202.55.188.39]

    yas yman dre nogo ard tumen ni ayul gj oilgohgui togloom shogloom bolgool yvjishd yuun zaavar zovlomj dagah haha

  • зочин 2020 оны 03 сарын 17 [202.21.109.80]

    Хуримандаа л унгахгүй юм шүү. Манайхааан!

  • Зочин 2020 оны 03 сарын 17 [182.160.32.244]

    Энэ их хорио цээрээ байгаа үед банк санхүүгийн байгууллага арга хэмжээ авахгүй байна зээлтэй аж ахуйн нэг хувь хүний зээлийн төлөлтийн хугацааг хоошлуулж өгөхгүй байгаа нь онцгүй байна да

  • Etsoo 2020 оны 03 сарын 17 [172.114.165.110]

    Baruuniihan dandaa tebreldej unseldej baidag manaihan duuriaj hogshin zaluugui unselddeg bolson bolih heregtei tolgoi dohiod gar dallaad bolno sh dee mehiij bolno ternii gai ni garch baihgui yu tegeed baruuniihniig handlagaa oorchil gej DEM iin baiguulgaas zoblomj ogch baina huuhed bagachuuld aa heleh heregtei

  • үхэр 2020 оны 03 сарын 17 [192.82.72.6]

    Онгироод л өвчтэй хүмүүс гаднаас зөөж ирж эмчлээд л их тэнэгтэж байна аа

  • Дийгээ 2020 оны 03 сарын 17 [202.9.40.81]

    Дээгүүр доогуур яриулаад тусгаарлагдахгүй гэж дэмийрч байгаа хүмүүстээ ижил шаардлага тавиад явбал уг нь энэ эрчээрээ давах л юм бга юм

  • Иргэн 2020 оны 03 сарын 17 [122.201.31.129]

    МОНГОЛЧУУДЫН НИЙГМИЙН ИДЭВХИ ОНЦГОЙ САЙН БАЙЛАА. ҮНДЭСНИЙ БАЯР ЦАГААНН САРАА ХҮРТЭЛ ХЯЗГААРЛААД Л. СОШИАЛААР ТӨР ЗАСАГТАА ЗАЙ ЗАВГҮЙ ШААРДЛАГА ТАВИАД Л........ОНЦ ОНЦ.

    Zochin 2020 оны 03 сарын 17 [59.153.112.34]

    Golomtod ajillaj bui emnelgiin ajiltanuuddaa amjilt! Bieiin dotood erchimee l sain blgaj chadaj gemee ni yug ch davah huch tand bgaag bnga sanagtun!!!

  • zochin 2020 оны 03 сарын 17 [81.193.128.128]

    Huurhun sh dee, manaihaan. Ulam hicheene shuu.

  • kkhh 2020 оны 03 сарын 17 [81.193.128.128]

    Jurmaa dagahgui zavaaraad baigaa yumnuudiig K-na harna shuu ,ariin haalga gej baidaggui gesen shuu ta mini ee.

  • Lucy 2020 оны 03 сарын 20 [202.9.46.143]

    Tiim shuu bas ert arga hemjee avsan

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.