Оросын сэтгүүлчдийг хөнөөсөн хүнд 50 мянган долларын шагнал амлажээ

Moderator
2020/03/16

Сирийн сөрөг хүчний “Хайт Тахрир аш-Шам” алан хядах бүлэглэл Оросын хоёр сэтгүүлч Евгений Поддубный, Олег Блохин нарыг алсан хүнд тус нэг бүрийнх нь төлөө 25 мянган долларын шан амлажээ. Энэ тухай “Вести.ру” мэдээлэв. Дээрх хоёр сэтгүүлч Идлиб дэх нөхцөл байдлыг сурвалж байгаа аж. Тус хэвлэлийн мэдээлж буйгаар Идлибын өөр нэг террорист бүлэг Поддубныйгийн амийг хөнөөсөн хүнд 50 мянган доллар, Туркийн талтай хамтарсан эргүүлээс орос цэргүүдийг баривчлахад 100 мянган доллар санал болгожээ.Эл мэдээллийг сэтгүүлч Поддубный өөрийн Telegram сувагт баталсан байна. “Сири дэх террорист бүлэглэлүүд биднийг тагнуулууд хэмээн баривчлахыг Туркийн цэргийнхэнд уриалсан. Харин одоо толгойг маань авчирсан хүнд шагнал амлалаа” гэж тэрбээр бичжээ.