paparazzi.mn
БНХАУ-ын 54 иргэнийг хүсэлтийнх нь дагуу нутаг буцаалаа
0
2020/03/16

Улсын Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомт түр нээгдэж, эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын иргэдийг буцаах ажлыг зохион байгууллаа.

БНХАУ-ын 54 иргэнд эрүүл мэндийн хяналтыг хийн, улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд халдварт өвчний сэжигтэй зорчигч илрээгүй байна.

Иргэдийг Монгол автобусаар авто замын шалган нэвтрүүлэх боомтод авчирч, Хятад автобусаар улсын хилийг нэвтрүүлж, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийн ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.