paparazzi.mn
Өнөө орой Токио-УБ-ын чиглэлийн нислэгээр 270 иргэн ирнэ
0
2020/03/16

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.16/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ "291 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийлээ. Өнөө орой Токио-УБ-ын чиглэлийн нислэгээр 270 иргэн ирнэ. Эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай 56 иргэн ирнэ гэж мэдээлсэн. Энэ хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт авна. Бүх дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн нийт орны 10 хувийг эрчимт эмчилгээний ор болгон бэлтгэх үүрэг өгсний дагуу ажиллаж байна.

Халдвар авсан Франц хүний бие тогтвортой. Ханиалгалт буурсан, хоол идэх дуршил нэмэгдсэн. Эмчилгээ үргэлжилж байна" гэв.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.