paparazzi.mn
Франц иргэнд кофены шар тос болон ил захидал илгээлээ
2
2020/03/16

ЭМЯ–наас  урьдын адил коронавирусны тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.  Энэ үеэр нэг иргэн , ХӨСҮТ-д эмчлүүлж буй франц өвчтөнийг “Хурдан эдгээрэй” гэж англи, Францаар бичсэн ил захидлын хамт  “Танд эдгэрэхэд хэрэг болох байх” гээд кофены шар тос авчирсныг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хүлээлгэн өглөө.

Д.Нямхүү захирал “Нийгмийн сүлжээгээр тархаж буй Франц иргэнд сайн сайхныг хүссэн мэдээллийг манай эмч нар дуулгаж байгаа. Энэ бүхнийг сонсоод өвчтөний маань сэтгэл санаа өөдрөг байгаа. Өнгөрсөн долоо хоногт гуравдугаар ангийн хүүхдүүд англи хэл дээр урмын захиа бичиж өвчтөнд илгээсэн. Үүнийг ч гэсэн франц иргэн маань уншсан сэтгэл санааны хувьд дээрдсэн биеийн байдал хэвийн байна”  гэлээ. 

ЭМЯ–ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын хэлж байгаагаар Франц иргэний  бие тогтвортой. Ханиалга буурсан, хоол идэх дуршил нэмэгдсэн байна. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Булган 2020 оны 03 сарын 16 [66.181.178.210]

    Маш сайх байна.Хурдан эдгээрэй.

  • Zochin 2020 оны 03 сарын 16 [192.82.78.39]

    Hogiin franced uynd n suid bolood bgn?!

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.