"МОНГОЛ ГУРВАЛЖИН"-гийн нууц буюу яагаад Төв Азид коронавирус байхгүй байна вэ?

Moderator
2020/03/13

"МОНГОЛ ГУРВАЛЖИН"-гийн нууц буюу яагаад Төв Азид коронавирус байхгүй байна вэ? Ташкент хотод халдварт өвчин судлалын нэртэй эмч,НҮБ-ийн дэргэдэх олон улсын вакцин шинжлэлийн институтын орлогч ерөнхий захирал Михаил Фаворов айлчилж,эрүүл мэндийн сайд Алишер Шадмановтой хамтран хэвлэлийн хурал хийхдээ нэгэн сонирхолтой зүйл хэлснийг видео бичлэгээс дамжуулан хүргэе. -Сайд бид 2 нэгэн онцлог зүйлийн талаар удаан ярилцлаа.Энэ нь " Монголын гурвалжин"-нд багтаж байгаа аль ч улс оронд коронавирус илрэхгүй байгаа явдал юм.Зурган дээр хөхөөр тэмдэглэгдсэн нь вирус илэрсэн улс,харин гурвалжинд багтсан улсуудад вирус илрээгүй.Өчигдөрхөн Монголд францаас 1 хүн вирустэй ирснийг тэр дор нь тусгаарлан арга хэмжээ авсаныг эс тооцвол.Турк гэхэд л газар газраас хүмүүс цугладаг аварга том нисэх онгоцны буудалтай хөлийн газар гэхэд одоогоор батлагдсан нэг ч тохиолдол илрээгүй байна.Казахстанд ч мөн адил.Бид учир шалтгааныг олон янзаар тайлбарлахыг оролдлоо: хуурай агаар,онцлог цаг уур гээд л... Төв Азид эрт дээр үеэсээ өвс ургамлыг (исирик) боловсруулж нунтаглаад халдвараас сэргийлж,ариусгах зорилгоор утаж хэрэглэж ирсэн.Үүнтэй л холбон тайлбарлахаар байна.Та нарын мушилзахыг би ойлгож байнаа гэхдээ л баримт бол баримтаараа л үлдэнэ,бодит байдал ийм л байна.Төв Азийн нэг ч оронд Covid19 илрээгүй,цаашид ч илрэхгүй гэдэгт итгэж байна.... Эрдэмтэн хүн ингэж ярьж байна. Тэгэхээр эх нутгийн минь байгаль "АРЦ,ГАНГА,ЦАРВАН" зэрэг ургамлаараа өөрийгөө ариулж байдаг юм бус уу,монгол хүн аргал хомоол арцаар утдаг нь зүгээр ч нэг зүйл биш бололтой.

Видео бичлэгээс орчуулсан Ц.ГАНЦЭЦЭГ