paparazzi.mn
Сингапур Улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 112 боллоо
0
2020/03/05

Бүгд Найрамдах Сингапур Улсад өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусний халдвараар өвчилсөн 112 тохиолдол албан ёсоор бүртгэгдэв. Дээрх 112 тохиолдлоос 79 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан. 33 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 7 нь биеийн байдал хүнд, сэхээний тасагт эмчлүүлж байна. ЭМЯ-наас халдвар авсан өвчтөнтэй ойр байсан 3204 хүнийг олж тогтоосон ба тэдгээрээс 355 нь тусгаарлаад байгаа бол 2849 нь тусгаарлалтаас гараад байна. Нас баралт байхгүй.

Гадаад


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.