paparazzi.mn
БНСУ-ын Тэгү дэх оюутнуудад амны хаалт хүргүүллээ
1
2020/02/29

"Хилийн чанад дах Монголчуудын зөвлөл”-өөс санаачлан коронавирусийн халдварын голомтын бүсэд байгаа монгол иргэддээ зориулан 400 ширхэг амны хаалт хандивлажээ. Амны хаалтыг "Солонгос дахь монгол эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн П.Майнбаяр ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэд гардуулсан байна. Бусан дахь Консулын газраас Гёнсан хот дах Дэгү их сургуулийн оюутны холбооны удирдлагад даруй хүргүүлсэн гэлээ.
Монгол Улсын ЭСЯ, төрийн байгууллагууд онцгой байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, мөн Солонгос дах манай иргэд, Солонгосын Засгийн газар, ард иргэд бүх хүчээ дайчлан дор бүрнээ хичээн зүтгэж буй энэ хүнд цаг үед дэмжлэг туслалцаа үзүүлж буй "Хилийн чанад дах монголчуудын зөвлөл”, "Солонгос дах Монгол эмэгтэйчүүдийн холбоо”-ны удирдлага, нийт гишүүдэд ЭСЯ-наас чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаагаа дамжууллаа. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 29 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.