“THE HU” ХАМТЛАГ “HEAVY MUSIC AWARDS 2020”-Д НЭР ДЭВШИНЭ

Moderator
2020/02/28

“The Hu” хамтлаг ирэх тавдугаар сарын 21-нд Английн Лондон хотноо болох “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшиж байгаа ажээ. Тэд уг наадамд “Best_International_Breakthrough Band” номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд шагналд нэр дэвшсэн хамтлагуудыг олон нийтийн санал асуулгаар тодруулах гэнэ.

Тиймээс тус хамтлагийн сонсогч фенүүд санал асуулгад оролцохдоо:

Эхнээс нь дуустал бүх номинаци бүрт саналаа ѳгнѳ.
#TheHU хамтлаг нь “Best International Bteakthrough Band” хэсэгт байгаа, саналаа ѳгч дараарай.
Нэр, и-мэйл хэсэгт бѳглѳѳд #SubmitVotesтовчийг дарж илгээгээрэй.
"The Hu” хамтлагийн залуус Малайз, Индонез, Япон, Австрали, Шинэ Зеланд, Аргентин, Бразиль, Чили улсуудад хөгжмийн наадмуудад оролцож, бие даасан тоглолт хийхээр төлөвлөжээ. Мөн АНУ-ын 30 гаруй хотод дахин болон шинээр тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж.