“Microsoft” компанийн улирлын орлого буурч магадгүй байна

Moderator
2020/02/28

Шинэ коронавирусний халдвар тархсаны улмаас Америкийн "Microsoft” компани энэ улиралд өмнө нь төлөвлөсөн санхүүгийн үзүүлэлтүүддээ хүрч чадахгүй байж магадгүй байна.
Гуравдугаар сарын сүүлчээр дуусах улиралд программ хангамжийн борлуулалтаас 10.75-аас 11.15 тэрбум ам.долларын орлого олно гэж "Microsoft” нэгдүгээр сард мэдээлж байв. Гэвч коронавирусний халдвар тархсаны улмаас нийлүүлэлт удааширч, дурдсан үзүүлэлтэд хүрч чадахгүй байж магадгүй гэж тус компани мэдэгджээ.
Дээрх мэдэгдлийг нийтэлсний дараа цахим биржүүд дээр арилжаалагддаг "Microsoft”-ын хувьцаа 2.05 орчим ам.доллароор /1.2 хувь/ буурч, 168.12 ам.доллар болсон байна. Коронавирусний улмаас орлого нь буурах төлөвтэй байгаа тухай компьютер, гар утас үйлдвэрлэгч хэд хэдэн компани өмнө нь мөн мэдэгджээ.