paparazzi.mn
Хязгаарласан хугацаанд иргэдийг шалтгаан хамаарахгүйгээр хотод нэвтрүүлэхгүй
1
2020/02/27

Улсын Онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны шийдвэр, Нийслэлийн Засаг даргын А/223 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ-ын албан хаагчид 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байна. Төр засгийн шийдвэрийн хүрээнд улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан.

Хөдөлгөөнийг хязгаарласан хугацаанд орон нутгаас ямар ч шалтгаантай байсан иргэдийг хот руу нэвтрүүлэхгүй үүргийг тусгай чиг үүргээр ажиллаж буй албан хаагчид гүйцэтгэж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 28 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.