paparazzi.mn
НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТ III САРЫН 15-НААС ЭХЭЛНЭ
1
2020/02/27

Шинэ төрлийн "Covid 19" өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс манай улс БНХАУ-ын хилийн автозамын боомтуудаар нүүрс, газрын тосны тээврийг /2020.02.10/ Улсын онцгой комиссын хурлаар 03-р сарын 02-ны өдөр хүртэл зогсоох шийдвэр гаргасан.  Мөн боомтуудаар нүүрс, газрын тосны тээврийг нэгдсэн удирдлага зохицуулалтад оруулж гүйцэтгэх, улс хоорондын ачаа тээврийн галт тэрэг, төмөр замын ажилтан зүтгүүрийн бие бүрэлдэхүүний эрүүл мэнд, ариутгал халдваргүйтэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед тусгаарлах байр бэлтгэх жолооч нарын хоол хүнс, ариутгал халдваргүйтлийн бодисоор хангах үүргийг хоёрдугаар сарын 20-нд тус тус гаргасан. Харин Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар БНХАУ руу гаргах нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх шийдвэрийг бэлтгэл, нөхцөл хангаагдаагүй тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл хойшлууллаа.

УОК-ын дарга Ө.Энхтүвшин: "Тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзсэн тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл сунгаж байгааг" хэллээ. 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 28 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.