paparazzi.mn
Барселона баг шинэ коранавирусийн шинжилгээнд хамрагдана
1
2020/02/24

Европын хөлбөмбөгийн холбооноос  жил бүр зохион байгуулдаг клубуудын түвшний хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны ээлжит тоглолтууд энэ долоо хоногт явагдах билээ.

Энэ долоо хоногийн онцлох тоглолт Италийн Неаполь хотод талбайн эзэн Наполи болон Испанийн Барселона багуудын хооронд явагдана. Тэгвэл өнөөдөр Барселона баг Италид газардах бөгөөд шууд шинэ коронавирусийн шинжилгээ хийлгэх гэнэ. Учир нь өнгөрөгч амралтын өдрүүдэд Италийн хойд хэсгийн хотуудад шинэ коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж, одоогийн байдлаар 152 хүн халдвартай хэмээн бүртгэгдээд байна.

Үүнээс гадна өнгөрөгч амралтын өдрүүдэд Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигийн дөрвөн тоглолт вирусийн тархалтийн улмаас хойшлогдсон билээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 25 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.