paparazzi.mn
Онгоцны буудал дээр охиноо үлдээгээд гэр бүлээрээ аяллаар нисчээ
3
2020/02/24

Халуун ам бүлээрээ аялал зугаалганд явна гэдэг хамгийн сайхан зүйлсийн нэг. Гэвч гадаад улс руу аялалд явах гэж байтал гэр бүлийн нэг гишүүний тань пасспортных нь хугацаа дууссан бол та яах вэ. Яг ийм тохиолдол саяхан нэгэн гэр бүлд тохиолдсон байна. Нэгэн аав олон жилийн турш гэр бүлээрээ хамтдаа аялахын тулд мөнгөө цуглуулж, нарийн төлөвлөгөө гаргажээ.

Тэрбээр эхнэр болон 9, 11, 14-тэй хүүхдүүдийн хамт аялахаар болж онгоцны буудал дээр ирсэн аж. Түүний 14-н настай охин нь өмнөх эхнэрээс нь үлдсэн охин ба өмнө нь ээжтэйгээ хамт гадаад руу аялалд явж байсан учир пасспорт нь зүгээр хэмээн бодож хоёр хүүдээ шинэ пасспорт захиалжээ. Гэвч онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэг дээр түүний охины пасспортны хугацаа дуусахад хоёрхон сар үлдсэн байсан учир онгоцонд оруулахаас татгалзжээ. Нисэхийн дүрмэнд зааснаар зорчигчийн пасспортны хугацаа доод тал нь зургаан сарын хугацаанд хүчинтэй байх ёстой учир олон жилийн турш төлөвлөсөн аяллынхаа төлөө охиноо онгоцны буудал дээр үлдээгээд цааш ниссэн байна.

Энэ тухай аав нь ярихдаа " Миний охин үнэндээ их бухимдсан. Би түүнийг шинэ пасспортоо авмагц хамтдаа аялалд явна хэмээн амласан. Магадгүй энэ нь түүнд тус болохгүй байж ч магадгүй" хэмээжээ. Гэр бүлийнхэн нь аялаад ирсний дараа охин хэнтэй ч ярихыг хүсээгүй бөгөөд сургуулиа солихыг хүссэн байна. Учир нь охиныг сургууль дээр нь ангийн хүүхдүүд нь "аялалд явна гэж худлаа ярьсан" гэж доромжлох болжээ. Цахим орчинд энэхүү аавыг шүүмжилсэн өнгө аястай олон мянган сэтгэгдэл ирж байна.

Та ч гэсэн аялалд явахынхаа өмнө пасспортоо сайн шалгаарай.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • Дэмий 2020 оны 02 сарын 25 [202.9.46.135]

    Нэг Гэр Бүл Бол Нэгнээ Орхиж Болохгүй Бүр Болчихно Биз! Охины Сэтгэлд нь Юм хийчихлээ . Насаараа гомдоно.

  • xx 2020 оны 02 сарын 25 [93.103.237.194]

  • Kk 2020 оны 02 сарын 25 [139.5.216.64]

    Teneg etseg nertei novsh sug suuder ve

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.